Хайх

Бюрогийн сонголт: Бразилын уур амьсгалтай хувцаслалтууд

Бюрогийн сонголт: Бразилын уур амьсгалтай хувцаслалтууд

Далайн эрэг дээр амрах гэж буй уншигчиддаа зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Зуны зугаатай уур амьсгалыг уртасгаж, хамгийн тод хувцаснуудаа өмсөцгөөе

Монголчуудын хувьд наймдугаар сар нь яг л бүтэн сайн өдрийн үдэш мэт гунигтай бас намуухан сэтгэгдэл төрүүлдэг. Зуны улирал дуусах дөхөж, удахгүй бороо, шороо, цасаар дүүрэн хүйтэн өдрүүд эхлэх гэж буй энэ мөчид хүмүүс бараан өнгийн хувцсандаа орж, дэлгүүрүүдэд намар-өвөл улирлын цуглуулгууд тавигдаж эхэлдэг. Гэхдээ энэ бүх гунигтай бодлыг түр хойш нь тавьж, сүүлийн дулаан өдрүүдийг аль болох цоглог өнгөрүүлэхийг бид санал болгож байна. Зуны уур амьсгалыг уртасгахын тулд юуны түрүүнд өнгөлөг бас зоримог хувцаслах хэрэгтэй. Бидний бэлдсэн сонголтоос санаа авч, дулаан орон руу аялахдаа эсвэл Улаанбаатарын ойролцоо гол дээр амрахдаа хувцаслалтаа тохируулаарай.
Хүн бүрийн анхаарал нарлаг Рио руу хандсан байгаа энэ үед алдарт дуучин Кармен Мирандагийн тод стиль бидний санаанд орлоо. Олон өнгийн хээтэй алчуур толгойгоороо ороон, халуун орны сэдэвтэй хувцас өмсөж, том хэмжээстэй аксесуар зүүх дуртай байсан тэрбээр ямагт баяр баясгалан цацруулдаг байсан шүү дээ.

Түүнчлэн Бразилын орчин үеийн үзэсгэлэнт моделиуд болох Жизель Бундхен, Адриана Лима, Алессандра Амброзио, Изабели Фонтана ба Ракель Циммерман нараас үлгэр дуурайлал авч этгээд хээтэй бикини дээр тод гоёл чимэглэл, өвөрмөц нарны шил болон өргөн хүрээтэй шляп малгай хослуулах нэг арга бий.

Бразилын далайн эрэг дээрх дресс-код ерөнхийдөө эрх чөлөөг илэрхийлж байдаг. Тэнд заавал ч үгүй хоорондоо зохицох өнгөнүүд сонгох гэж хичээж, эсвэл намхан ултай углааш өмсөх алба байхгүй. Хүссэн бүхнээ өмсөж, хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь л чухал юм.

Бюрогийн сонголт: Бразилын уур амьсгалтай хувцаслалтууд (фото 1)

Бюрогийн сонголт: Бразилын уур амьсгалтай хувцаслалтууд (фото 2)

Бюрогийн сонголт: Бразилын уур амьсгалтай хувцаслалтууд (фото 3)

 

 

цааш үзэх