Dior-ын кутюр цуглуулгын талаар Раф Симонстой хийсэн видео ярилцлага
Газар дэлхийн гоо үзэсгэлэн болон бусад
Раф Симонс Dior-д бүтээлч захирлаар томилогдсоноос хойш хамгийн сэтгэл хөдлөм цуглуулгаа саяхан Парист танилцуулсан билээ. Тэгвэл тэрбээр шинэ haute couture цуглуулга болон өнгөрсөн ба одоогийн Dior-ийн талаар дэлгэрэнгүй видео ярилцлага өгсөн байна.
Тэр цуглуулгаа бүтээхдээ Иероним Босхагийн "Газар дэлхийн гоо үзэсгэлэнгээр дүүрсэн цэцэрлэг" нэртэй алдарт гурамсан зургаас урам авч сэдэвлэсэн тухай нь бид нийтлэж байсан. "Би удаан хугацааны турш Фламанд /Белгийн бүс нутаг/ -ын бүтээлчдийг сонирхон судалж, тэдний бүтээлийг орчин үетэй уялдуулан холбохыг их хүсдэг байсан. Би цаашид ч өнгөрсөн цагаас урам авч шинэлэг хувилбарууд танилцуулахыг зорьж ажиллана" хэмээн Раф Симонс ярьжээ.
"Цуглуулга маань зөрчилдөөн ихтэй болсон ба гэгээлэг, олон өнгийн, мөн чөлөөтэй загварууд орсон. Түүнчлэн би Кристиан Диор-ын ДНХ-г хэрэглэсэн. Энэ нь пальто, долгион болон торон нэхээсээр илэрч байгаа" гэж нэмж хэлэв. Ийнхүү загвар зохион бүтээгчийн хөдөлмөрийн үр дүнд энэ удаад 57 төрлийн ид шидийн загварууд "төрлөө".