Хайх

Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар

Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар

Заавал туршиж үзэх загварууд

Text: Buro.Mongolia


Урин дулааны улирал хаяанд ирж шүүгээндээ бага зэрэг шинэчлэлт хийх цаг болжээ. Хэрэв та энэ улиралд ямар загварын гутал худалдан авахаа мэдэхгүй байгаа бол доорх загваруудад анхаарал хандуулаарай.

Слингбэк

Слингбэк буюу өсгий хэсэгтээ оломтой гутал энэ хаврын онцлох загварын нэгээр тодорчээ. Ретро хэв маягтай энэхүү гутлыг брэндүүд намхан ултай, шөвгөр хоншоортой, жижиг өсгийтэй гээд төрөл бүрээр урласан юм. Гоёмсог атлаа хөлд эвтэйхэн слингбэк загварыг өвөрмөц хээтэй оймстой хослуулж илүү анхаарал татам төрх бүрдүүлээрэй.

Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 4)
Bottega Veneta
Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 5)
Massimo Dutti
Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 6)
Prada

Цагаан кет

Үеийн үед шинэлэг, загварлагт тооцогдсоор ирсэн цагаан кет энэ улиралд өмнөхөөсөө илүү анхаарал татаж байна. Учир нь загварын инфлюэнсерүүд цагаан кетийг ажил хэрэгч хослол, сатин юбка гээд төрөл бүрийн хувцаслалттай зохицуулан цагаан кетний "нэр хүндийг" улам өндөрт өргөөд байгаа юм.

Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 7)
@ariviere
Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 8)
Nike
Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 11)
@anoukyve
Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 12)
Converse

Mules буюу өсгий хэсгээрээ онгорхой шаахай

Хэдхэн жилийн өмнө Gucci шинэ цуглуулгадаа mules буюу өсгий хэсгээрээ онгорхой шаахайг анх танилцуулсан бөгөөд олон хүн уг загварыг хэсэг зуурын тренд хэмээн хүлээж авсан билээ. Харин өнөөдөр mules загварын гутал яг л хар туфлитэй ижил онцгой байр суурь эзэлж, шүүгээнд зайлшгүй байх ёстой загварын нэг болжээ. Хэрэв та уг загварыг туршиж үзээгүй бол энэ хаврын шоппинг жагсаалтдаа нэмээрэй.

Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 15)
Massimo Dutti
Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 16)
Cult Gaia
Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар (фото 17)
Neous

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх