Хайх

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа

Хоёрдугаар сарын 14

Text: Ө.Тодгэрэл


Дурлалт хосуудын хамгийн чухал баяр буюу Гэгээн Валентины өдөр болоход аравхан хоног үлдлээ. Хүн бүр Цагаан сарын үймээн дунд хайртдаа бэлэг сонгох завдалгүй гүйх зуур Buro 24/7-гийн хамт олон таны ажлыг хөнгөвчилж, хэдэн бэлэгний санаа бэлдлээ

For Her

Цэцгэн хээтэй ноолууран ороолт, Burberry

Энэхүү Валентины уур амьсгалтай бэлэг таны дурлалт бүсгүйг хайраар ороох болно. Burberry брэндийн хэзээ ч моодноос гардаггүй сонгодог дөрвөлжин хээ нь цэцгэн хээтэй хосолсноор илүү романтик, эмэгтэйлэг загвар бий болгожээ. Тансаг хийцтэй уг нооруулан ороолт хүйтэн өдрүүдэд дулаацуулж, үргэлж загварлаг харагдахад тусална. Бүсгүй тань ороолт дээрх өхөөрдөм цэцгэн хээг харах бүрдээ цэцгийн баглаа авсан мэт хайр мэдрэх болно. 

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 1)

Худалдан авах: Сэнтрал тауэр, 1 давхар Burberry

Савхи ба алтан оруулгатай чихэвч, Layla by FRENDS

Хөгжимд дуртай, загварлаг бүсгүйчүүдэд тохирох шилдэг бэлэг. Сонгодог дизайнтай, эвтэйхэн, дуугаралт сайтай энэ чихэвчийг Холливүүдын одууд, загварын салбарынхан, алдартай хөгжимчид гээд бүгд л зүүх боллоо.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 2)

Худалдаж авах

Хээтэй, савхин паспортын гэр, Dolce & Gabbana

Таны бүсгүй ажлын улмаас байнга аялах шаардлага гардаг уу? Аль эсвэл та хоёр орон орноор аялж, шинэ соёл судлах дуртай юу? Юутай ч байсан гоёмсог паспортын гэр ямар ч бүсгүйд зайлшгүй хэрэгтэй зүйл гэж бид үзэж байна. Бүсгүй хүн онгоцонд нисэхдээ хүртэл загварлаг харагдах хэрэгтэй шүү дээ. Dolce & Gabbana-гийн хавар-зун цуглуулгын тод хээг өөртөө агуулсан энэхүү гэрийг анхааралдаа аваарай.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 3)

Худалдаж авах

Улаан өнгийн, илгэн өндөр өсгийт, Miu Miu

Хамгийн сүүлийн үеийн трендийг дагасан энэхүү дөрвөлжин өсгийтэй, шагай ороох үдээстэй, mary jane загварын өндөр өсгийт хөлд маш эвтэйхэн төдийгүй дурлалдаа шатаж буй зүрх мэт улаан өнгөтэй тул Валентины төгс бэлэг байх болно.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 4)

Худалдаж авах

Үнэртэй ус, Red Roses by Jo Malone

Баглаа цэцэг үнэрлэж буй мэт нарийн, романтик мэдрэмж төрүүлэх сүрчиг. Дэлхийн өөр, өөр газар ургадаг долоон ховор сарнайгаас гаргаж авсан зөөлөн үнэр ямар ч бүсгүйд таалагдана гэдэгт итгэлтэй байж болно. Дангаар нь хэрэглэж болохоос гадна мөн Jo Malone брэндийн өөр сүрчигтэй хослуулж хэрэглэж болох тул хайрт бүсгүйдээ өвөрмөц үнэр бүрдүүлж өгөөрэй.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 5)

Худалдаж авах


For Him

Дуу өсгөгч, Bose Mini Bluetooth speaker

Дуу хөгжимд дургүй, техник, технологи сонирхдоггүй залуу бараг олдохгүй л болов уу. Тиймээс хаа ч явсан ашиглах боломжтой, авсаархан, дээд зэрэглэлийн дуугаралттай дуу өсгөгч хамгийн зөв сонголт болно.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 6)

Худалдаж авах



Сахлын багц, Pankhurst London

Эрчүүдийн хувьд сахлаа хусах нь маш чухал ач холбогдолтой үүрэг юм. Тэд сахлаа ургуулдаг үгүйгээс үл хамааран сахлаа бараг өдөр тутам арчлах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэхүү сахлын хутга, хөөс, тос, арьс тайвшруулах гель болон багснаас бүрдсэн мэргэжлийн багц нь таны залууд заавал ч үгүй таалагдана.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 7)

Худалдаж авах

Кофе чанагч, Nespresso Pixie

Таны залуу өглөө бүрийг кофетой угтдаг нэгэн бол энэхүү ганц аяганы, авсаархан, хурдан чанагч түүнийг баярлуулах болно.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 8)

Худалдаж авах

Зөөврийн проектор, Celluon PicoPro

Ажлын хамтрагчиддаа тайлан үзүүлэх, аялалд явахдаа найзуудаа зугаацуулах, аль эсвэл балчир хүүхдүүддээ сонирхолтой зүйл үзүүлэх гээд олон зүйлд хэрэг болох энэхүү зөөврийн проекторыг ухаалаг утастай холбож, хаа ч явсан ашиглаж болно.

Миний Валентин болооч: Дурлалт бүсгүй эсвэл залуудаа зориулах бэлэгний санаа (фото 9)

Худалдаж авах

цааш үзэх