Онцгой завшаан: Хамба хилэн 18 зүйлс
Үнэтэй бас баялаг
Харахад маш хүнд бас зузаан мэт санагддаг хамба хилэн намар-өвлийн улирал бүр "мода"-нд ордог билээ. Энэ жилийн хүйтэнд ч мөн адил хамба хилэн хувцасны жижиг тренд эргэн ирж, бүхий л брэнд ямар нэгэн байдлаар энэ трендийг дагасан харагдлаа. Харин Sonia Rykiel, Emilio Pucci ба Givenchy гэх зэрэг брэндүүд хамба хилэн материал бүхий загваруудыг цуглуулгынхаа гол баатраар тодорхойллоо. Орчин үед зөвхөн даашинз, хүрэм ба театрын хөшигт хамба хилэнг хэрэглэхээс илүү өмд, туфли бас цамц зэрэг хувцас урлахад ашигладаг болжээ. Тухайлбал Rosie Assoulin-ы цуглуулгад бид зөөлөн ягаан өнгийн нарийхан мөртэй майк хүртэл олж харсан юм. Гэхдээ энэхүү жагсаалтдаа зориулж бид брэндийн алтан өнгийн цамцыг сонгохоор шийдлээ.
Бидний өнөөдрийн жагсаалтад нэгэн зэрэг 18 төрлийн хамба хилэн материалтай хувцаснууд цугларсан байгаа. Сонирхоцгооё.