Хайх

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ?

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ?

Тэмдэглээд аваарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Цэргийн баяраар эрчүүдэд яагаад үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэж болохгүй гэж. Харин ч тэд үүнд маш их баярлаж мэдэх юм. Тиймээс та эдгээр бэлэгний санаанаас жишээ авч, хариуцлагатай сонголт хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай

Бид эрэгтэйчүүдийг баярлуулах хамгийн найдвартай бэлэгний сонголтуудыг цуглуулан хүргэж байна.

Жагсаалтын эхэнд Philips Gold Edition сахлын хутгыг танилцуулъя. Энэхүү сахлын хутга нь энгийн нэг сахлын хутга биш юм. Philips Gold Edition нь 24 каратын алтаар бүрхэгдсэн бөгөөд нэрийн сийлбэртэй аж. Энд сахлын хутганы техникийн үзүүлэлтийн талаар дурдах нь зохисгүй ч гэлээ энэ тал дээр бүх зүйл хэвийн гэдгийг л хэлж чадах байна. Алтан цуглуулга нийт 60 ширхэг л үйлдвэрлэгдсэн тул жинхэнэ онцгой ховор бэлэг байх болно.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 1)

Энэ жил домогт Terre d'Hermès үнэртэй ус арван нас хүрч байгаа. Тус сүрчгэнд газар, ус, агаар гэсэн гурван махбодын эрч хүчийг шингээж өгсөн ба анх 2006 онд гарснаасаа хойш хүчээ алдахгүй байгаа юм. Terre d'Hermès үнэртэн нь Жан Клод Элленагийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог билээ. Дотроо исгэлэн цитрус, цахиурын хүйтэн өнгө, хуш модны тослог үнэр мөн ягаан болон улаан чинжүүг нэгтгэн энэ усны ганц дусал нь байгаль дэлхийтэй уусч буй мэт мэдрэмжийг өгнө. Энэхүү сүрчиг нь яг л газар хэвтээд, цэвэр агаар амьсгалангаа тэнгэр өөд харж, үүл нүүхийг ажих мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 2)

Бас нэгэн сонирхолтой үнэртэн бол шинэчлэгдсэн YSL La Nuit De L'Homme L'Intense юм. Энэхүү сүрчиг нь дотроо нил цэцэг болон ванилыг хослуулсан хурц, дорнын өнгө аястай бөгөөд шөнө дундын хүсэл тачаалд урин дуудах мэт мэдрэмж төрүүлнэ.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 3)

Dior-ын гол сүрчигний мэргэжилтэн Франсуа Демаши, бидэнд аль эрт танил болсон Fahrenheit сүрчгийг шинэчлэн бэлэглэлээ. Үнэртний шинэ сайжруулсан хувилбар нь сэнгэнэсэн хөнгөн үнэрээс илүү хүчтэй хурц үнэр лүү шилжинэ. Задь, гоньд болон индонезийн пачули мөн франц нил цэцэгсийн үнэр дээр цитрусын огцом үнэрийг нэмж өгсөн нь уламжлалт хэв маягийг эвджээ.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 4)

Төгс эрэгтэй хүн зөвхөн домогт гардаг гэдэг ч Guerlain түүнд зориулж бодит үнэртэн бүтээжээ. L'Homme Ideal сүрчигний үндсэн өнгө аяст бүйлс орсон нь эмэгтэйчүүдийн сэтгэлийг татаж чаддаг гол нууц нь байж болох юм. Учир нь бүйлс эрэгтэй үнэртэнд тэр бүр ороод байдаггүй билээ. Ямар ч тохиолдолд L'Homme Ideal сүрчиг болон шүршүүрийн гель бэлэглэснээр түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгөх нь гарцаагүй.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 5)

Tiziana Terenzi гэх жижиг гэр бүлийн компани гоо сайхныг таашаагчид болон ховор үнэртэнд дурлагсдад зориулж, Orion хэмээх баялаг үнэртэй сүрчиг гаргасан байна. Эртний Грекийн бурхан Посейдоны хүүгийн нэрээр нэрлэсэн энэхүү сүрчиг нь цитрус, ханборгоцой, алимны нэгдмэл үнэр эхлээд гаргах ба удалгүй орегано болон гангын хурц үнэрээр солигдоно. Сүрчигний төгсгөлд хүж, заар болон хушны модорхог өнгө аяс мэдрэгдэнэ. Orion сүрчиг нь Tiziana Terenzi-гийн бүх үнэртнүүдийн адилаар аль ч хүйсийн хүн хэрэглэж болох тул бүр илүү дур булаам болгож байгаа юм.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 6)

Мэдээж хэрэг хоёулаа хэрэглэх зорилготойгоор бэлэг өгөх нь шударга бус ч гурав хоногийн турш арьсыг тань чийгшүүлдэг Biotherm Aquapower 72H тосыг туршиж үзэхгүй байж яаж чадах билээ? Энэхүү ид шидтэй тос нь дотроо манноза болон гиалуроны хүчлээс гадна анх Антрактидын мөснөөс олдож байсан P.Antarctica хэмээх микро организм агуулж байгаа аж. Удаан хугацааны туршид үйлчлэх тус тос нь тусгай уурагны тусламжтайгаар усны нөөцийг хадгалах чадвартай юм байна.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 7)

L'Occitane брэндийн Cedrat эрэгтэй цуглуулгад шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдэх гэж байна. Энэхүү багцанд Корсик лимоны хандтай эрүүлжүүлэх шампунь, эрэгтэйлэг үнэртэй гарын тос болон сэргээх үйлчилгээтэй сахлын тос зэрэг багтжээ.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 8)

Биед нь төгс суусан хослол төдийгүй өө сэвгүй үсний засалт нэрийн хуудас нь болж байдаг залууст System Professional MEN эрэгтэй үс арчилгааны багц хамгийн тохиромжтой бэлэгний сонголт болно. Үүнд сэргээх шампунь, хуйханд зориулсан тоник, гялалзсан үсний цацлага багтаж байна.

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 9)

Bourbon 1792 үнэртэй лаа нь маш олон талтай бэлэг байх болно. Бурбон архийг дагалдуулж эсвэл тусад нь бэлэглэсэн ч болно. Нийт 80 цаг унтралгүй асах царс модны торхны үнэртэй тус лаа нь зандан мод болон нил цэцгийн холимог шинж чанартай. Нэр нь ч гэсэн сонирхолтой түүхийг агуулна. Анх 1792 онд Кентакки муж тусгаар тогтносон бөгөөд үүнд нь Бурбон хот ч мөн багтжээ. 

Шинэ сонгодог буюу 3-р сарын 18-нд хэрхэн алдаа гаргалгүй бэлэгээ сонгох вэ? (фото 10)

цааш үзэх