Шинэ жилийн үдэш: Зургаан төрх
Мартагдашгүй
Та Шинэ жилээ хаана ч, хэнтэй ч тэмдэглэхээр төлөвлөсөн бай, баярын уур амьсгалтай, тод, зугаатай төрх заавал ч үгүй бүрдүүлэх хэрэгтэй. Бидний бодлоор шинэ жилийн үдэшлэг дээр зүгээр ч нэг гоёмсог хувцаслах биш, харин өөрийн төрхдөө маскарадын элемент оруулбал илүү сонирхолтой юм шиг санагдлаа. Нэг үдшийн турш ямар нэгэн дүрд хувирах нь зугаатай биш гэж үү? Гэхдээ мэдээж хэрэг Halloween-д бэлддэг шиг ээ хэтрүүлэх хэрэг байхгүй. Харин түүний оронд ганц хоёрхон "утга бүхий" деталь нэмэхэд л болно. Тухайлбал муурын маскыг супер баатрын жижиг сүлбээр зүүлттэй хослуулснаар "Муур Эмэгтэйн" дүрийг хэтрүүлэлгүйгээр гаргачихаж байгаа юм.
Бас нэгэн сонирхолтой санаа бол хүн бүрийн багадаа дурладаг байсан цасан охины дүрд хувирах юм. Хамгийн гол нь хувцаснуудаа маскарад костюмын дэлгүүрээс биш, хайртай бутикүүдээсээ цуглуулах хэрэгтэй. Таны ийм төрх хүүхэд болон томчууд бүгдэд нь таалагдах нь гарцаагүй.