Хайх

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо

Дахиж хэзээ ч битгий даараарай

Text: Ө.Тодгэрэл


"Өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатарт өвлийн улирлын бэлтгэл ажил идэвхтэй явагдлаа".

Хот хөдөлгөөнд орж иргэд тун удахгүй эхлэх гэж буй хасах градустай өдрүүдэд дулаан байх үүднээс хамгийн зузаан куртка, хөлд хамгийн эвтэйхэн гутал зэрэг Монголын хатуу өвлийг даван туулахад туслах чанартай зүйлсийн эрэлд гарлаа. Ингэхдээ зарим нь олон дэлгүүрийн хооронд эргэлдэн түгжрэлд цагаа алдаж байсан бол зарим нь хэрэгтэй бүхнээ нэг дороос олох энэ улирлын шоппингийн халуун цэг буюу TIC 4x4 Outdoor дэлгүүрт хүрэлцэн ирлээ.

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 1)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 2)

TIC 4X4 & Outdoor гэх Чингисийн өргөн чөлөө дагуу байрлах гаднаасаа хар саарал өнгийн кубик хэлбэрийн шилэн барилга дотор өмд цамцнаас эхлээд бүрэн тоноглогдсон автомашин хүртэлх төрөл бүрийн аяны хэрэгсэл, өдөр тутмын хувцас болон аксесуар, машины тоноглол, чиргүүл гээд хэрэгтэй бүхэн бий. Аяны зориулалттай дэлхийн 30 гаруй брэндийг албан ёсоор төлөөлдөг уг компани нь гутал гэхэд л Европт чанар болон тав тухаараа алдартай Hanwag, хувцас гэхэд л олон жилийн агуу түүхтэй Fjällräven хутга гэхэд л 19-р зуунаас хойш дэлхийд тэргүүлж байгаа Morakniv, аяны хэрэгсэл гэхэд л Японы анхны брэндүүдийн нэг Snow Peak, чиргүүл гэхэд л дэлхийд ганц Patriot Campers, майхан гэхэд л асар их үнэлэгдсэн James Baroud гээд тухайн төрөл зүйлийнхээ хамгийн сайн чанартайг нь, олон арван жилийн сорилтыг давж чадсан шилдгүүдийг нь оруулж ирдгээрээ бусдаас ялгардаг билээ. Өөрөөр хэлбэл TIC-аар зочлон худалдан авалт хийх үед барьж, өмсөж, үзсэн бүх зүйл чанарын хувьд хамгийн өндөр зэрэглэлийнх гэдэгт бүрэн итгэлтэй байж, сонголтоо тайван хийж болох юм.

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 3)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 4)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 5)

Түүнчлэн TIC 4X4 & Outdoor компани өөрсдийн байгаль орчинд үлдээж буй ул мөрдөө үргэлж анхаарч, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг брэндүүдийг төлөөлж, хоггүй, хор хөнөөлгүй аялахыг уриалдаг нь компанийн хэрэглэгчдээс эхлээд олон нийтэд эерэг үлгэр дууриалал үзүүлж, тус дэлгүүрийг зорих гол шалтгаануудын нэг болдог билээ.


“Бид цаг үргэлж хэрхэн илүү байгальд ээлтэй материалыг бүтээгдэхүүнүүддээ ашиглах талаар судлахаас гадна тэдгээрийн нөөцийг бүрдүүлэх сайн арга замуудыг хайж олох ёстой.”


Бидний зүгээс онцолж буй бүтээгдэхүүнүүд:

Fjällräven - Tree-Kånken

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 6)

Fjällräven-ий хүрээлэн буй орчинд хаягдал багатай, удаан хэрэглэх, чанартай бүтээгдэхүүн гарган авах туршилтын нэг хэсэг нь Tree-Kånken юм. Зөвхөн тус брэндийн хэрэглэдэг Pine Weave хэмээх материал нь бат бөх, чанартай бөгөөд үл сэргээгдэх баялаг болох нүүрс, газрын тос зэрэгт суурилаагүй гэдгээрээ онцлог билээ. Pine Weave материал нь модны хэлтэрхийнүүдээс бүтдэг ба зах зээл дээрх бусад лиосел даавуунаас илүү удаан хэрэглэх, бат бөх материал юм.


Pine Weave болон бусад материалд ашиглагдах түүхий эдээ Fjällräven хэзээ ч онгон байгалийн ойгоос авдаггүй, харин өөрийн төрөлх хот болох Орнсколдсвикийн хажууханд байрладаг баталгаатай, таримал мод үржүүлгийн ойгоос авдаг байна.


Fjällräven - Expedition Down Jacket

Хамгийн хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай домогт Expedition куртка нь Fjällräven брэндийн таних тэмдэг болсон загвар юм. Энэ куртка нь хүйтний улиралд дэлхийг тойрон эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс болон аялагчдын №1 сонголт билээ.

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 7)


Fjällräven-ий үүсгэн байгуулагч Åke Nordin дахин хэзээ ч даарахгүй гэж шийдсэнээр энэ хүрмийг бүтээсэн юм. Тэрээр манай гариг дээрх хамгийн том, онгон бүс болох Арктикт 300 км аялахдаа хоёр сөдөн хүрмийг нийлүүлж нэг хүрэм болгосноор Expedition курткаг бий болгожээ.


Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 8)

Fjällräven 1974 оноос хойш тус загвартаа том өөрчлөлт оруулаагүй бөгөөд нэгэнт худалдан авсан хүрмээ хэдэн арван жилийн турш ч өмсөж болохыг баталсаар байна. Энэ хүрмийг анх өөртөө худалдан авсан брэндийн эзэн нь курткээ одоо хүртэл солиогүй билээ.

Hanwag - Bunion Collection

Дээд зэрэглэлийн бат бөх чанараараа алдаршсан Германы Hanwag брэндийн гутал бүр нь Европт үйлдвэрлэгддэг бөгөөд тэд өнөөдрийг хүртэл уламжлалт хосолсон оёдол ашигладаг хэвээр байгаа Германы цор ганц брэнд билээ. Анх 1921 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 100 жилийн турш гар урлалыг техник технологийн дэвшилтэй холбон ууланд авиралтын болон явган аяллын зориулалттай бат бөх гуталнуудаа үйлдвэрлэсээр байна.

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 9)

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 10)

Тэр дундаа хөлийн эрхий хурууны яс нь угаараа далийж гадагшилсан, “яс ургах” гэж яригддаг эмгэгээр шаналж буй хүмүүст тусгайлан зориулсан BUNION ангиллын загваруудыг зайлшгүй онцлох хэрэгтэй. BUNION ангиллын загварууд нь явган аяллаар хол замыг туулахад хөлд тун эвтэйхэн, тав тухтай байдлыг мэдрүүлэхээс гадна бусад уулын гуталнуудтай харьцуулбал хамаагүй хөнгөн гэдгээрээ том давуу талтай билээ.

James Baroud - Rooftop Tent

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 11)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 12)

Сүүлийн 20 гаруй жилийн турш автомашины дээврийн майхан төрлөөр дэлхийд тэргүүлж байгаа James Baroud брэндийг машинтай аялах дуртай хэн бүхэн анхааралдаа заавал аваарай. Ердийн майхнаа босгох гээд уяа, оосор, хадаас дунд цаг алдахын оронд тус брэндийн машины дээвэрт бэхлэгддэг майханг сонгосноор 10 секундийн дотор майхнаа босгочих боломжтой байна. Үүний тулд таны зүгээс түгжээнүүдийг нь тайлахад л хангалттай бөгөөд майхан өөрөө автоматаар дэлгэгдчих юм. Дотор нь өндөр нягтшилтай хөөсөн гудас, агааржуулалтын сэнс, гэрэлтүүлэг, шумуулын тор, эд зүйлсээ хадгалах халааснууд зэрэг хэрэгтэй бүхэн дагалдаж ирнэ. Мөн зах зээл дээр зарагдаж буй бусад майхнуудтай харьцуулбал салхинаас хамгаалах болон ус нэвтрүүлдэггүй байдлаараа хамгийн шилдэг нь болно.

Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 13)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 14)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 17)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 18)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 19)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 20)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 21)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 22)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 23)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 29)
Өвлийн бэлтгэл ажил: TIC 4X4 & Outdoor-с куртка, гутал зэрэг хэрэгтэй бүхнийг оллоо (фото 30)

TIC 4X4 & Outdoor компанийн хамт олон аравдугаар сарын 16-наас 24-нийг хүртэл “Winter Ready” нэртэй урамшуулалтай арга хэмжээг явуулж байгаа бөгөөд худалдан авалт хийсэн мөнгөн дүнгээс хамааран 15-25% хүртэлх хямдралыг олгож байна.

TIC 4x4 & Outdoor

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 113
Утас: 80694599, 70104599

Facebook хуудас: Fjällräven MongoliaTIC 4x4 & Outdoor

Instagram хуудас: @arcticfoxmongolia, @tic4x4andoutdoor

www.tic-mn.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх