Хайх

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ

Сэнтрал Тауэр хавар зуны шинэ загварын "Blooming Spring" цуглуулгаа танилцуулж байна.

Text: А.Сарнай


Хүйтэн өвөл хэдийн ард үлдэж бидний хүсэн хүлээдэг урин дулаан цаг нэгэнт иржээ. Сэтгэл догдлуулсан өнгөлөг, нимгэн хувцаснуудаар шүүгээ дүүрдэг энэ үед ямар тренд загварууд авах вэ гэж гайхаж байгаа бол бид танд тусалъя.

Удаан хугацаанд бидэнтэй хамт байсан минималист хэв маягийн эрэлт буурч өнгөрсөн улирлын турш тэргүүлж байсан хээнцэр үдшийн хувцас, тод өнгө, тансаг хээнүүдээс гадна платформ ултай гутал, гялалзсан, сүлжмэл загварууд энэ хавар, зуны улиралд давамгайлах нь. 

Харин эдгээр чиг хандлагуудыг Сэнтрал Тауэраас олох боломжтой. Тэд саяхан “Blooming Spring” гэх 2022 оны хавар-зуны шинэ загваруудаа танилцуулж, тэдгээр загваруудыг хэрхэн хооронд нь хослуулж болохыг харуулсан зураг авалтыг мөн дэлгэлээ. 


Versace ба Swarovski

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ (фото 1)

Үргэлж бусдаас шинэлэг, хурц өнгө, өвөрмөц загвараараа ялгардаг Италийн алдарт Versace брэндийн Versace Jeans Couture цуглуулга илүү залуу үеийнхэн рүү чиглэдгээрээ онцлогтой. Versace Jeans Couture шинэ улиралд орчин үеийн өнгө аястай романтик, дур булаам төрхийг харуулсан цэцгэн хээ, пастель өнгийн даашинз, жийнсэн хүрэм, өмд болон аксессуаруудаас бүрдсэн загваруудыг танилцууллаа.

Харин эмэгтэй хүн бүрийг гялалзсан шигтгээгээрээ гэрэлтүүлж байдаг Swarovski брэндийн шинэ цуглуулгыг усан цэнхэр, шар, ногоон болон усан болор ягаан өнгөнүүд бүрдүүлж байгаа бөгөөд шигтгээний хэмжээ том байгаа нь өмнөх загваруудаас ялгарах онцлог болж байна.

GentleWoman ба Hogl

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ (фото 2)

Сентрал Тауэрт байрладаг бас нэгэн сонирхолтой дэлгүүр бол цоо шинэ өнгө төрх, шинэ үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж буй GentleWoman захиалгын хувцасны дэлгүүр. Хүний биеийн онцлогт тохируулж солонгос, итали, англи даавуу ашиглан Солонгос улсад захиалгаар оёулдаг энэхүү дэлгүүрийн хослолууд нь цэмцгэр, минимал төрхийг баримталдаг.

Дэлхийд чанар загвараараа тэргүүлэгч Австрийн Hogl брэнд нь өнгөлөг, минимал хийгээд оффисын ч, өдөр тутмын ч хувцаслалт дээр тохирдог гутал болон цүнхээрээ алдартай. Тэгвэл тэд шинэ цуглуулгаараа тод, өнгөлөг загвараас илүү цулгуй цагаан өнгө рүү шилжиж материалын хувьд зөөлөн бас амьсгалдаг материал ашигласан байна.

Freywille ба Clothing Workshop 

Үнэт эдлэлээр дамжуулан урлаг, уран зургийн гайхамшгийг нийтэд таниулж буй Freywille брэнд нь үнэт алтыг хайлуулж дэлхийн гайхамшиг болсон нэрт зураачдын уран зургийг гар аргаар өөрсдийн үнэт эдлэл дээр урладгаараа танигдсан. Шинээр танилцуулаад буй Винсент ван Гогын Зөөлөн ногоон өнгө, гялалзсан хөх тэнгэрийн хослол бүхий "Provence" коллекц нь байгаль эх дэлхийд хүндэтгэл үзүүлж бүтээгдсэн бөгөөд загварын гол элемент нь тэнгэрт бүжиж буй мэт хөвөн цагаан үүлс юм. Мөн түүхэнд анх удаа брэндийн дизайнеруудын баг бие даасан уран бүтээлчтэй хамтран ажиллаж, Hommage a Sophie Taeuber Arp-д зориулж галан эмаль бүхий үнэт эдлэлийн коллекцыг бүтээгээд байна.

Clothing Workshop брэнд нь орчин үеийн загварын чиг хандлагыг үндэсний элементүүдтэй хослуулж эмэгтэй хүний төгс бие галбир, эмэгтэйлэг байдлыг тодотгосон загваруудаараа хэдийнээ танил болсон. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан энэ зуны торгон даашинзууддаа цайвар, өнгөлөг өнгөнүүдийг илүү ашиглажээ.

Wolford ба Martelli

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ (фото 6)

Чанартай, тав тухтай галбиржуулагч дотуур хувцас болон трикогоор дэлхийд анх танигдсан Австрийн Wolford брэндийн энэ хавар, зуны шинэ загваруудын хамгийн чухал шинэчлэлт бол байгальд ээлтэй эко материал ашиглаж эхэлсэн бөгөөд хувцаснууд нь байгальд уусаж бордоо болдог болсон байна. Wolford брэндийн даашинз бүр нь торгоор хийгддэг учир биеийн хөдөлгөөнд саад болохгүй, галбирыг төгс харагдуулдаг билээ.

Итали цэвэр арьсан бээлийг албан ёсоор оруулж ирдэг Martelli Shop нь Martelli брэндийн арьсан бээлийнээс гадна Gianni Conti брэндийн өдөр тутамд тохиромжтой, хэрэглүүр сайтай цүнх, түрийвч болон аксессуаруудыг нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Gianni Conti брэндийн хавар, зуны шинэ загварууд технологийн хувьд илүү сайжирсан бөгөөд цэвэр арьсан материалтай ч өдөр тутамд тохиромжтой нимгэн, хөнгөн бас жижиг хэмжээтэй болжээ.

Parajumpers ба UGG

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ (фото 7)

Parajumpers бол Холливүүдийн алдартнуудын өмсөх дуртай Италийн гадуур хувцасны брэнд юм. Parajumpers брэндийн хувцаснууд “Weather proof” буюу салхи, бороо, цасны хамгаалалттайгаас гадна гадуур хувцаснууд нь шүхрийн материалаар хийгддэг учраас галд тэсвэртэй. Тэгвэл Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Sod’s Boutique дэлгүүрийн оруулж ирдэг Parajumpers брэндийн энэ хавар, зуны шинэ загваруудын хувьд материал илүү хөнгөн бас амьсгалдаг болсон байна. Эрэгтэй загваруудад армийн ногоон өнгөнүүд зонхилж байгаа бол эмэгтэй загварууд oversize эсгүүртэй, богино ханцуйтай, хар хөх болон цайвар цэнхэр өнгөнүүдээр хийгджээ.

Өвлийн гутлаараа бидэнд танигдсан UGG брэнд сандаал, углааш зэрэг аялалд болон өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой илүү олон сонголттой болсон. Тэд хавар, зуны шинэ загваруудаа өнгөрсөн сард танилцуулсан ба бусад брэндүүдийн адилаар мөн л илүү байгальд ээлтэй материал руу шилжиж байна. Тодруулбал, тэд шинэ загварууддаа “Carbon neutral material” буюу нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж тэнцвэржүүлсэн материал ашиглажээ.


Хэрхэн хослуулах вэ?

“Blooming Spring” хавар, зуны шинэ коллекцын хүрээнд Сэнтрал Тауэрын зүгээс өдөр тутамдаа, ажилдаа болон онцгой мөчүүдэд ч тохиромжтой Look бүрдүүлэх санааг мөн танд хүргэж байна. Дэлхийн дизайнеруудын урласан дээд зэргийн чанарыг санал болгодог Европын алдарт Burberry, Hugo BOSS, Montblanc, Bally зэрэг брэндүүдийн шинэ улирлын загваруудыг та Сэнтрал Тауэраас олох боломжтой юм. 


"Spring Beauty Wishlist"

Beauty Success

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ (фото 18)

Франц улсын “Beauty Success” групп нь 25 жилийн турш үнэртэн, гоо сайхны дэлгүүр, гоо сайхны институт, тураан галбиржуулах эстетик эмнэлгийн чиглэлээр франчайз болон салбар дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг анхдагч сүлжээ юм. Энэхүү сүлжээ Монголд Сентрал Тауэрын хоёр давхарт албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд европын чанарын баталгаатай эко бүтээгдэхүүнүүд санал болгодгоос гадна хөгшрөлтийн эсрэг залуужуулах институтийн үйлчилгээ, залуу охидод зориулсан арьс арчилгаа, арьс оношилгоо зэрэг үйлчилгээнүүдийг санал болгодог. Энэхүү дэлгүүрээс та Lancome, Sisley, YSL, Versace, Valentino зэрэг олон брэндийн бүтээгдэхүүнийг авах боломжтой.

Bishrelt Beauty

Blooming Spring: Сэнтрал Тауэрт шинэ загварууд ирлээ (фото 19)

Дулаан улиралд илүү хөнгөн бүтэцтэй чийгшил сайтай тос хэрэглэхээс гадна хурц нарны туяанаас арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй байдаг. Bishrelt Beauty дэлгүүр энэ хавар, зуны улиралд зориулан Shiseido брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг санал болгож байна. Японы гоо сайхны тэргүүлэгч компани болох Shiseido брэндийг Монгол бүсгүйчүүд маш сайн мэднэ. Shiseido брэндийн зөөлөн бүтэцтэй тоснууд, арьсны дархлаа дэмжих серум, саяхан шинээр танилцуулсан хосолсон үйлдэлт нарны тос зэрэг бүтээгдэхүүнүүд нь арьсны тань бүх асуудлыг шийдэх болно.

Энэ хавар, зуны улиралд Bishrelt Beauty-с санал болгож буй үнэртний хувьд бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэн, ялдам, эрхэмсэг байдлыг илтгэсэн жимслэг, цэцэгс ангиллын сүрчгүүд болох Issey Miyake болон Kate Spade брэндийн сүрчгүүдийг зөвлөж байна.  

Nioxin Wellness Center

Хаврын улиралд зөвхөн арьсаар зогсохгүй бидний үс ч мөн хуурайшиж, гандаж, их хэмжээгээр унадаг. Үсэнд тулгардаг бүхий л асуудлыг цогцоор нь шийдэхээр Америкийн үс уналт шингэрэлтийн эсрэг салон брэнд Nioxin Hair Wellness Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Гадаах орчны бохирдлоос хамгаалж үс унахаас сэргийлдэг Nioxin брэндийн үсний серум, төрсний дараах, хөхүүл ээжийн үс уналтад зориулсан Nioxin 3 системт үс арчилгаа, Wella брэндийн мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд гээд үсний асуудлыг шийдэх бүхий л үйлчилгээнүүдийг санал болгож байна.


Сэнтрал Тауэр

Хаяг: СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2

Утас: 7012-2888, 7012-2889

Facebook: Central Tower

Instagram: @centraltowerub

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх