Хайх

Австралийн загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

Австралийн загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

Text: Buro.Mongolia


2021 оны Австралийн загварын долоо хоног дижитал бус уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдлаа. Арга хэмжээ эхэлмэгц Австрали улсын загварын хорхойтнууд Сидней хотод хуран цугларч шилдэг загвар зохион бүтээгчдийн сэтгэлээ шингээж урласан шинэ цуглуулгуудтай танилцжээ.

Харин дэлгэцийнхээ араас ажиглан суугаа бидэнд шинэ цуглуулгуудаас гадна энэхүү арга хэмжээнд уригдан ирсэн зочид ямар төрх бүрдүүлсэн нь ихэд сонирхолтой байна. Street style зургуудаас харахад, сүүлийн үед тренд болоод буй өргөн өмд, зотон материалын хослол, oversize загварын савхи болон тренч цувыг өргөнөөр сонгосон байлаа. Мөн олон давхар хувцаслалтыг бүтээлчээр загварчилж, зоримог гоёл чимэглэлийн шийдлүүдийг оруулж, бусад хотуудад үзэгдээгүй хэв маягийг бий болгосон байна. Харин гутлын сонголтын хувьд урин дулаан зуны улирал ирсэнтэй холбогдуулан өсгийтэй загваруудыг түлхүү өмсжээ. Ингээд Австралийн загварын долоо хоногийн шилдэг төрхүүдтэй танилцацгаая.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх