Хайх

Gabriela Hearst, хавар-зун 2022

Gabriela Hearst, хавар-зун 2022

Загварын долоо хоногууд үргэлжилсээр

Text: Buro.Mongolia


Зураг: Buro. Russia

Улирлаас улиралд нэг л төрлийн силуэт болон өөрийн дуртай үндсэн хэдэн материалдаа үнэнч байдаг дизайнер Габриэла Херст энэ удаад ч мөн арьсан даашинз, нэхмэл цамц, цацагтай юбка, минимал дизайнтай хослол зэрэг загваруудаас бүрдсэн тансаг бөгөөд тав тухтай цуглуулгыг танилцууллаа. Тэрээр сүүлийн жилүүдэд Уругвай улсын гар урлаачдыг дэмжих зорилготой Manos del Uruguay байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба цуглуулгууддаа хатгамлаар чимэглэсэн нэхмэл даашинзууд болон пончонуудыг оруулдаг уламжлалтай болсон билээ. Gabriela Hearst брэнд нь мөн экологид хор хөнөөлгүй материал ашиглахыг зорьж, үүнийхээ хүрээнд Францын гутлын дизайнер Робер Клержеритэй хамтарсан загваруудыг нэг биш удаа танилцуулсан юм. Хавар-зун 2022 цуглуулгаас Клержерийн зузаан ултай, тод өнгийн сандаалнуудыг олж харах боломжтой.

цааш үзэх