Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх street style: Дөрөвдүгээр хэсэг
Сүүлийн өдрүүдийн шилдэг хувцаслалтууд
Долоо хоногийн турш үргэлжилсэн хавар-зун 2018 улирлын Нью-Йоркийн загварын долоо хоног ийнхүү өндөрлөлөө. Сүүлийн өдрүүдэд Coach 1941 ба Ralph Lauren брэндүүд шинэ цуглуулгаа танилцуулсан бөгөөд эдгээр шоунуудыг үзэхээр зорьсон зочид хамгийн загварлаг хувцсаа өмсөн хотын гудамжаар алхлаа. Үслэг хүрэм, улбар шар ба цэнхэр өнгийн даашинзууд, хээтэй хослол, футуристик нарны шил, паска цүнх, тод өнгийн өвдөг давсан түрийтэй гутал гэх зэрэг загварууд энэ намрын улиралд тренд байх болно.