Парисын загварын долоо хоног, намар-өвөл 2016: Street style. Хоёрдугаар хэсэг
Хоёр дах өдөр
Парист загварын долоо хоногуудын хамгийн сүүлийнх үргэлжилж байх зуур бид загварын марафоны хоёр дах өдрийн street style зургуудаас хүргэж байна
Парисын загварын долоо хоногийн зочид хотын гудамжийг өөрсдийн олон хэв маяг бүхий загварлаг хувцаслалтаар чимсээр. Тэд яг одоо намар-өвөл 2016 танилцуулгуудын гол тренд болоод байгаа хамба хилэн, олон төрлийн хээ, үлээдэг бохь мэт ягаан өнгөтэй материалаар хийгдсэн загварлаг хувцасаар гоёжээ. Мөн энэ удаагийн хит хувцаслалтанд шагай хүрсэн урттай, сэмэрсэн ирмэгтэй цайвар жийнс зонхиллоо. Парисын загварын долоо хоногийн street style зургуудаас харахад уг жийнс хамгийн загварлаг нь байлаа. Хэрэв танд байдаггүй бол яг одоо авч өмсөх цаг нь иржээ.