Street style: Парисын гудамжинд үзэгдсэн хамгийн үзэсгэлэнтэй төрхүүд
Сүүлийн үеийн тренд үс засалт ба нүүр будалтыг харуулж байна
Яг одоогоор № 1 үс засалтаар sleek back буюу хойш самнасан гөлгөр үс тодроод байна. Энэ засалтыг хийхэд хялбар төдийгүй энгийн атлаа загварлаг тул ийнхүү сүүлийн хэдэн улирлын турш тренд хэвээр байгаа билээ. Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн зочид sleek back засалтаас гадна төрөл бүрээр сүлжсэн үс, улаан уруулын будаг, хөнгөн контур зэрэг ерөнхийдөө сонгодог төрх бүрдүүлсэн байлаа.