2017 оны чиг хандлага: Хоолойтой цамц болон хоолойтой даашинз
Өндөр захтай сүлжмэл загваруудын ноёрхол эхэллээ
Жил бүрийн намар-өвлийн улирлыг хоолойтой цамцгүйгээр төсөөлөхийн аргагүй ч гэлээ, энэ 2017 онд өндөр захтай свитер цамц ба даашинзууд урьд өмнөхөөсөө илүү анхаарлын төвд өртөж, жинхэнэ хит болж байна. Хамгийн сонирхолтой хувилбарыг буюу корсет маягийн хоолойтой цамцыг Balenciaga брэндийн загварын шоунаас олж харах боломжтой байлаа. Харин бусад брэндүүд хоолойтой цамцыг захтай цамц эсвэл пиджактай хослуулж өмсөхийг санал болгож байна. Сонгодог хоолойтой цамцыг орлуулах бас нэгэн сонирхолтой загвар бол сүлжмэл материал бүхий хоолойтой даашинз юм. Энэ улиралд Hermès хоёр хэсгээс бүрдсэн даашинз, Alexander McQueen үдээс ба хуниасаар чимэглэгдсэн урт даашинз, харин Christian Dior хүйтэн өдрүүдэд тохиромжтой өвөрмөц материал бүхий хоолойтой даашинз бүтээжээ.
Хаанаас худалдаж авах вэ: