Хайх

2020 онд жийнсэн өмдийг хэрхэн загварчлах вэ? Алдартнуудын 4 арга

Text: Buro.Mongolia


Өвлийн улиралд бид ихэвчлэн энгийн хувцаслалт руу шилжиж, уран сэтгэмжээ ажиллуулахын оронд нэгэн хэвийн өмд, куртка ба гутлаа ахин дахин өмссөөр байдаг. Мэдээж хүйтэн өдрүүдэд тав тухаа нэн түрүүнд тавих нь зүйтэй ч тэдгээр биед эвтэйхэн хувцаснуудыг илүү сонирхолтой байдлаар загварчилж болохыг анхааралдаа аваарай.

Үүнтэй холбогдуулан бид алдартнуудын хувцаслалтыг анзааран стайлингийн ертөнцөд хэд хэдэн шинэ чиг хандлага ноёрхож байгааг олж харлаа. Тэр дундаа жийнсэн өмдийг сүүлийн үед 1990-ээд оны стилиэр загварчлах нь элбэг болсон бөгөөд тухайн үед тренд байсан савхин хүрэм, кардиган цамц зэрэгтэй хослуулах болжээ. Илүү дэлгэрэнгүй зааварчилгааг доороос харцгаая.

Шулуун эсгүүртэй жийнсэн өмдийг савхин хүрэмтэй хослуулах

2020 онд жийнсэн өмдийг хэрхэн загварчлах вэ? Алдартнуудын 4 арга (фото 1)

Хатуу жийнсэн материал бүхий шулуун өмдийг ретро загварын савхин хүрэм, beanie малгай болон Converse-ийн кеттэй хослуулсан модель Кайя Герберийн төрх өөгүй төгс харагдаж байна.

Өндөр суудалтай жийнсэн өмдийг кардиган цамцтай хослуулах

2020 онд жийнсэн өмдийг хэрхэн загварчлах вэ? Алдартнуудын 4 арга (фото 2)

Кардиган цамцаа өмдний манжет дотор хийн загварчлах арга нь Парис бүсгүйчүүдийн хайхрамжгүй атлаа загварлаг хэв маягийг бий болгоно.

Жийнсэн өмдийг кардиган цамц болон шоотой пиджактай хослуулах

2020 онд жийнсэн өмдийг хэрхэн загварчлах вэ? Алдартнуудын 4 арга (фото 3)

Дээр дурдсан кардиган цамц дээр мөн oversize эсгүүр бүхий дөрвөлжин хээтэй пиджак давхарлан өмссөнөөр өөр нэгэн загварлаг төрхийг бүрдүүлэх боломжтой.

Жийнсэн өмдийг дөрвөлжин эсгүүртэй пиджактай хослуулах

2020 онд жийнсэн өмдийг хэрхэн загварчлах вэ? Алдартнуудын 4 арга (фото 4)

Яг л эрэгтэй хүний томдсон пиджак мэт уртадсан ханцуйтай, урт бөгөөд дөрвөлжин эсгүүртэй пиджак нь хээ, материал, өнгөнөөс үл хамааран жийнсэн өмдтэй үргэлж төгс зохицдог.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх