Хайх

Стилистийн зөвлөгөө: Намрын эхэн өдрүүдэд бүрдүүлэх 3 төрх

Стилистийн зөвлөгөө: Намрын эхэн өдрүүдэд бүрдүүлэх 3 төрх

Text: Buro.Mongolia


Зураг:

Намрын улирал албан ёсоор есдүгээр сард эхэлдэг хэдий ч Монголын нөхцөлд "наадмын дараа намар" гэгчээр нэг л мэдэхэд сэрүүсч жиндүүхэн өдрүүд үргэлжилсээр байна. Богино юбкаг курткатай хослуулж болдог, эсвэл тренч цув доор балерина өмсөж болдог энэхүү шилжилтийн үед ямар төрх бүрдүүлэхийг BURO. зөвлөж байна.


I

Стилистийн зөвлөгөө: Намрын эхэн өдрүүдэд бүрдүүлэх 3 төрх (фото 1)

Ковбой гутал бол энэ намрын хамгийн загварлаг бөгөөд хөлд эвтэйхэн гутлын сонголт юм. Арай дулаан өдрүүдэд ковбой гутлыг намирсан даашинз болон жийнсэн шоорттой хослуулж болох бол илүү хүйтэн үед жийнсэн өмд ба ноосон цамцтай сайхан зохицно.

 


II

Стилистийн зөвлөгөө: Намрын эхэн өдрүүдэд бүрдүүлэх 3 төрх (фото 2)

Богино юбкатай хослолууд намрын улиралд ч загварлаг хэвээр байна. Зуны сүүл өдрүүдэд ийм хослолыг цагаан кет ба футболкатай загварчилж болох бол намрын улиралд нимгэн ноолууран цамц болон хагас түрийтэй өсгийтэй гуталтай хослуулаарай.


III

Стилистийн зөвлөгөө: Намрын эхэн өдрүүдэд бүрдүүлэх 3 төрх (фото 3)

Могойн арьсан хээтэй цүнхнүүд мөн л моданаас гараагүй байна. Сонирхолтой бүтцийнхээ ачаар ийм төрлийн цүнх нь ямар ч минимал төрхийг баяжуулж өгдөг давуу талтай. Доорх нөхцөлд могойн арьсан хээтэй цүнх нь бараан өнгө давамгайлсан төрхөд өнгө нэмж, юбканы хээ дээрх цагаан өнгөтэй уусан зохицож байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх