Хайх

Энэ долоо хоногийн таван street style аргачлал

Энэ долоо хоногийн таван street style аргачлал

Зуны өдрүүдийн хувцаслалтын санаанууд

Text: Ө.Тодгэрэл


Сүүлийн үеийн чиг хандлагыг баримтлахын зэрэгцээ бусдаас өвөрмөц хувцаслалт бүрдүүлэхийг хүсэж байвал бидний санал болгох таван хялбар аргачлалыг тэмдэглээд аваарай

Жийнсэн өмд + цагаан футболка + өргөн бүс

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 1)

Бүсгүй бүрийн хувцасны шүүгээнд байдаг бэлэн загваруудаас бүрдэх энэ хувцаслалт нь таны зуны улирлын үндсэн өмсгөл болно. Хамгийн гол нь жийнсэн өмдний эсгүүр тань нэгэн хэвийн скинни биш, харин трапеци, кюлот, "boyfriend", эсвэл 1990-ээд оны "ээжийн жийнс" хэлбэртэй байвал илүү загварлаг харагдах юм шүү.

Сонирхолтой ханцуйтай топ + даашинз

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 2)

Ерөнхийдөө 2017 онд та даашинзыг ямар ч хувцсан дээгүүр давхарлаж болно. Харин хавар-зуны гол чиг хандлагуудын нэг болох хөвсгөр, эсвэл хонхон ханцуйтай топыг даашинзтай хослуулснаар та бусдаас өвөрмөц харагдах нь гарцаагүй юм.

Нарийн хийцтэй хүзүүний зүүлтийг олон давхарлаж зүүх

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 3)

Загварын салбарт яг одоогийн байдлаар аль болох том хэмжээтэй гоёл чимэглэл ноёрхож байгаа. Гэхдээ бидний зүгээс энэ зун минимал хийцтэй чамин хүзүүний зүүлтийг олон давхарлаж зүүхийг санал болгож байна. Ингэснээр та маш эмэгтэйлэг бас цэмцгэр төрх бүрдүүлнэ. 

Пиджак + бүс

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 4)

Хэсэг хугацаанд бүс гэдэг зүйлийг ор тас мартсан бүсгүйчүүд нэн даруй эргээд бүс зүүж эхлээрэй. 1970 ба 1990-ээд онуудад хүчтэй дэлгэрсэн бүс нь 2017 оны гол акесуараар нэрлэгдээд байна. Хүрэм эсвэл пиджакийг гадуур нь бүслэх аргачлалыг дэлхийн street style одууд онцоллоо.

Цээживч маягийн топ + өндөр суудалтай сул эсгүүртэй өмд

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 5)

Цээживч маягийн богино топ нь бүхий л томоохон брэндүүдийн загварын тайз дээр үзэгдэж, 2017 оны зуны улиралд ноёрхох төлөвтэй байгаа. Тачаангуй хэв маягтай энэхүү загварыг хамгийн гол нь сул эсгүүртэй өмд, эсвэл юбкатай хослуулж, загварын тэнцвэрийг олох нь чухал гэдгийг санаарай.

цааш үзэх