Хайх

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ?

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Ээмэггүй хувцаслалт давсгүй хоолтой адил хэмээн зүйрлэвэл хилсдэхгүй. Ялангуяа урин дулаан хаврын улирлыг гоёл чимэглэлгүйгээр төсөөлшгүй билээ. Харин танд ээмгийн загвар болон төрлийн тал дээр эргэлзээ үүссэн бол бидний танилцуулах шинэлэг загваруудаас санаа аваарай.

Кафф ээмэг

Кафф ээмэг нь чихний омгийг гоёхын сацуу бусад хэсгийг ч чимдгээрээ онцлог. Энэхүү загвар нь Alexander McQueen, ≈, Stella Mccartney зэрэг брэндүүдийн цуглуулгад багтаж трендийг улам бүр давлагаалуулж байгаа билээ.

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ? (фото 1)
Fendi Haute Couture хавар-зун 2021

Сувд

Сувдан ээмэгний эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд нэг ч удаа буураагүй байдаг. Энэ жилийн хувьд ч мөн чихний гоёлын чиг хандлагыг тодорхойлж байна. Хэрэв та сувдан ээмгээс сонголтоо хийхээр зэхэж байгаа бол илүү урт бөгөөд том загварт анхаарлаа хандуулаарай.

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ? (фото 2)
Ports 1961 хавар-зун 2021

Том цагираг

Тус загварын хамгийн их шуугиулж байсан үе бол 1990-ээд он. Харин 2021 онд эдгээр ээмэгнүүд албан ёсоор иргэн ирээд байна. Зохицлын хувьд бэлтгэлийн хувцаснаас эхлэн даашинзтай хослуулах бүрэн боломжтой нь үнэт эдлэлийн цуглуулгадаа нэмэх шалтгаануудын нэг билээ.

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ? (фото 3)
Simona Marziali хавар-зун 2021

Лого

2000 оны чиг хандлага иргэн ирсэнтэй холбогдуулан нэг хэсэг мартагдаад байсан брэндүүдийн логотой ээмэг тренд болж байна. Жишээ нь Chanel, Gucci, Dolce & Gabbana-ийн цуглуулгуудад тус загварын гоёлууд түлхүү орсон харагдлаа.

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ? (фото 4)
Chanel хавар-зун 2021

Моно буюу өрөөсөн ээмэг

Өрөөсөн ээмэгний тренд инфлюэнсерүүдийн дунд ихээр дэлгэрээд байна. Энэхүү гоёлыг зүүгээд гудамжаар алхахад зориг шаардах биш үү хэмээн эргэлзэж байгаа бол Alberts Ferretti, VÌEN болон бусад брэндүүдийн ээмгийг нэг хараад үзээрэй. Учир нь эдгээр загварын ордноос гарсан моно чимэглэлүүдийн онцлох зүйл нь өрөөснөөр нь зүүсэн ч хоосон мэдрэмж төрүүлхээргүйд байгаа юм.

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ? (фото 5)
VÌEN хавар-зун 2021

Олон төрлийн металлуудын зохицол

Энэ улирлын онцлох гоёлоор яахын аргагүй цагаан, ягаан, шар алтыг нэг дор зохицлоосон загварын ээмэгнүүд тодорч байна. Түүнчлэн зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүйгээр мөнгө, гууль, цагаан алтан эдлэлийн комбо нь загварлаг төрх бүрдүүлэхэд туслах төгс чимэглэл болно.

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ? (фото 6)
Valentino хавар-зун 2021

Диско ээмэг

Дисконы эрин үеийг санагдуулам урт бөгөөд том хэмжээтэй ээмгийг энэ улирлын голлох чимэглэлээр нэрлэж байна. Хэрэв та сэргэг, өнгөлөг, нүд гялбам төрхийг бүрдүүлэхээр зэхэж байгаа бол энэхүү гоёлоос сонголтоо хийгээрэй.

Энэ хавар ямар загварын ээмэг зүүх вэ? (фото 7)
Isabel Marant хавар-зун 2021
цааш үзэх