Хайх

Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна

Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна

Орчин үеийн сүйт бүсгүйчүүд уламжлалт байдлаас татгалзаж байна

Text: Ц.Намуун


Хэдхэн хоногийн өмнө загвар өмсөгч Виттория Черетти хуримын зургаа Instagram хуудаснаа нийтэлсэн нь олны анхаарлыг одоо хүртэл татсаар байна. Учир нь түүний хуримын ёслол цөөн тооны зочдын хүрээнд зохион байгуулагдсан ба түүний сонгосон энгийн загвартай хуримын даашинз болон байгалийн дүр төрх нь орчин үеийн хуримын чиг хандлага өөрчлөгдөж буйг илтгэх мэт байлаа. Харин энэ бүхний цаана Jacquemus брэнд оршиж байгаа гэвэл та итгэх үү

Виттория Череттигийн хуримын гоёл La robe Manosque

Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна (фото 1)
Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна (фото 2)
La robe Manosque

Загвар өмсөгч Виттория Черетти зургаадугаар сарын 1-нд Италийн DJ Мэтью Миллертэй хурим хийлээ. Залуу хосууд Ибиза аралд тун энгийн байдлаар хуримаа хийсэн ба сүйт бүсгүй Jacquemus-ийн хавар-зун 2020 цуглуулгад багтсан La robe Manosque хэмээх загварын даашинзыг сонгон өмссөн юм. Нарийн мөр, дэрвэгэр хормой, энгэрээс хормой хүртэл үргэлжлэх жижиг товчтой энэхүү загвар нь Витториягийн энгийн даруу байдлыг улам бүр тодотгож байсан ч олон бүсгүйчүүдэд хуримын даашинз заавал нүсэр байх шаардлагагүй гэх сэдлийг өгсөн юм.

Уламжлалыг эвдсэн стилистийн сүлжмэл хуримын даашинз

Стилист Лолита Жейкобс 2018 онд дурлалт залуу Жан-Батист Талбурдетэй хуримаа хийж, тухайн үед тэдний хурим өвөрмөц байдлаараа олны анхаарлыг татаж байсан билээ. Лолита Жейкобс хуримын ёслолдоо цагаан сорочка загвартай даашинзыг торон гивлүүрийн хамтаар өмссөн бол үдэшлэгтээ зориулан Jacquemus-ийн сүлжмэл цагаан даашинзыг сонгосон билээ.

Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна (фото 3)

Данийн загвар өмсөгчийн хуримын гоёл "аварга том" сүлжмэл малгай

Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна (фото 4)
Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна (фото 5)

Хуримандаа цагаан даашинз өмсөх уламжлалыг эвдэж буй орчин үеийн сүйт бүсгүйчүүдийн нэг бол Данийн загвар өмсөгч Эмма Лет билээ. Тэрээр хуримын ёслолдоо торон гивлүүр биш харин Jacquemus брэндийн аварга том сүлжмэл малгайгаар гоёсон байгаа. "Хуримын ёслол нь олны нүдэн дээр болж өнгөрдөг хирнээ хосуудын хувьд маш нандин, нууцлаг байх ёстой зүйл. Ийм ч учраас би өөрийгөө халхлахын зэрэгцээ олон хүнтэй баяраа хуваалцахыг хүслээ" хэмээн тайлбарласан юм.

Тина Кунакигийн тааран материалтай slip даашинз

Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна (фото 6)
Jacquemus брэндийн ачаар хуримын даашинз илүү энгийн болж байна (фото 7)

Венсан Касселийн сүйт бүсгүй хуримын үдэшлэгтээ Jacquemus-ийн тааран материалтай slip загварын даашинзыг сонгосон байгаа. Элдэв чимэглэлгүй уг даашинзыг зөвхөн урт шүрэн ээмэгтэй хослуулсан нь сүйт бүсгүйг дур булаам байдлыг тодотгожээ.

цааш үзэх