Хайх

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ?

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ?

Энэ улиралд анхааралдаа авах 11 өнгө

Text: Buro.Mongolia


Цайвар шар

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 1)

Өнгөрсөн улиралд гол трендээр нэрлэгдээд байсан тод шар өнгийг энэ улиралд оргилуун дарсыг санагдуулам цайвар шар өнгө орлох боллоо. Etro, JW Anderson брэндүүд ийм өнгийн хиппи загваруудыг танилцуулсан бол Celine хөрөнгөтний хэв маягтай даашинзыг урлажээ.

Ногоон

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 2)

Balenciaga, Valentino, Marc Jacobs брэндүүд эрч хүчний бэлгэдэл болсон ногоон өнгийг шинэ улирлын цуглуулгадаа онцолсон юм.

Зөөлөн ягаан

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 3)

Уян зөөлөн, энхрий байдлыг илтгэх усан ягаан өнгө хувцаслалтад тань романтик уур амьсгал нэмэх болно. Chanel твид хослолдоо зөөлөн ягаан өнгийг тусгасан бол Alexander Mcqueen, Chloé брэндүүд романтик загварууд танилцуулсан байгаа.

Beige

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 4)

Хавар-зун 2020 улиралд сафари хэв маяг болон байгальд ээлтэй гэх тодотголууд онцгой байр суурь эзэлсэн билээ. Мэдээж beige өнгөний тусламжгүйгээр дээрхийг төсөөлөх боломжгүй юм.

Оюу ногоон

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 5)

Өнгөлөг зуны улирлыг оюу ногоон өнгөгүйгээр төсөөлшгүй юм. Сонирхолтой нь хавар-зун 2020 улиралд дизайнерууд ажил хэрэгч загваруудад оюу ногоон өнгийг ашигласан байгаа.

Хөх ягаан

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 6)

Лаванда цэцгийг санагдуулам хөх ягаан өнгийн загварыг энэ улиралд заавал сонгож, хувцаслалтдаа өөдрөг уур амьсгал оруулаарай.

Улбар шар

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 7)

Сүр жавхлантай байдлын илэрхийлэл болох улбар шар өнгө хэд, хэдэн төрлийн загваруудад шингэсэн байлаа. Prada улбар шар өнгийн тренч цувыг танилцуулсан бол Bottega Veneta савхин хүрмийг урлажээ.

Тод ягаан

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 8)

Тод ягаан өнгө энэ улирлын хамгийн гол тренд гэдгийг Alberta Ferretti, Marc Jacobs, Jacquemus брэндүүд баталсан билээ. Тэдний цуглуулга дахь хэд, хэдэн загваруудад тод ягаан өнгө тусгалаа олсон юм.

Тэнгэрийн цэнхэр

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 9)

Энгийн, даруу байдлыг илтгэх усан цэнхэр өнгийг ашиглан монохром төрх бүрдүүлэхийг Bottega Veneta, Burberry, Miu Miu брэндүүд уриалж байна.

Алтан шаргал

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 10)

Хавар-зун 2020 улиралд тренд болоод буй онцлох зүйлсийн нэг бол алтан шаргал өнгө юм. Этгээд энэ өнгийг юунаас ч эмээж, юунд ч баригдалгүй загварчлах нь чухал юм.

Неон

Хавар-зун 2020 улиралд ямар өнгөнүүд тренд болох вэ? (фото 11)

Гудамжны хэв маягтай загваруудад неон өнгө чухалд тооцогддог. Гэхдээ хавар-зун 2020 улиралд дизайнерууд неон ногоон өнгийн даашинз, хүрэм зэргийг бүтээж зөвхөн street style гэлтгүй бүх хэв маягт чухал байр суурь эзэлдгийг нотоллоо.

 

цааш үзэх