Намрын улирлыг чимэх 10 шилдэг микро цүнх
Жижгээс жижиг
Дизайнерууд бага насаа эргэн дурсаж, төрөл бүрийн "хүүхэлдэйн" цүнхнүүд бүтээлээ. Мэдээж эдгээр бяцхан гоёлуудыг ашиг тустай гэж хэлэхэд хэцүү, яагаад гэвэл дотор нь гар утас ч багтахгүй шүү дээ. Гэхдээ тэд эзнийхээ загварлаг болон цэгцтэй байдлыг тодотгох болно. Харин бүх хэрэгтэй зүйлсээ биедээ авч явах дуртай хүмүүст зориулан шопер цүнх ба түүний жижиг хамтрагч гэсэн хувилбар бий. Үүний тод жишээ бол Dolce & Gabbana-гийн гэр бүлийн цуглуулгад орсон хос цүнх юм.
Жереми Скотт жижиг цүнхний санааг туйлд нь хүргэж, шинэ хувилбар танилцууллаа. Энэ нь гинжин оосортой жижиг цүнх ба адилхан загвартай бүр жижиг цүнхний хослол юм. Түүнчлэн Mulberry, Saint Laurent, Coach, Chanel гэх зэрэг брэндүүдийн загварууд сонирхолтой байлаа.
Цүнхээ мөрөн дээрээ үүрэх дуртай бүсгүйчүүдэд зөвлөхөд Barbara Bui болон Giambattista Valli нарын урт, нарийн оосортой, дөрвөлжин хэлбэртэй загваруудыг сонирхоод үзээрэй. Харин Valentino болон Longchamp брэндүүдэд хамгийн эгдүү хүргэм, богино бариултай цүнхнүүд бий.