Хайх

Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ?

Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ?

Text: Buro.Mongolia


Намар-өвөл улирлын үндсэн загваруудын нэг үслэг эдлэлийн эрэлт сүүлийн үед илэрхий нэмэгдэж байгаа билээ. TikTok, Instagram, street style сурвалжилга гээд хаашаа л харна үслэг хүрэм өмссөн охидын цуваа тасрахгүй байгаа юм. Тус чиг хандлага дэлгэрэх болсон шалтгаанаар Славян охидын гоо зүй, винтэж эдлэлд татагдах болсон Z үеийнхний сонирхол, дизайнеруудын гаргаж буй шинэ цуглуулга гэх зэрэг олон төрлийн хүчин зүйлийг нэрлэх боломжтой.

Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 1)
@_olhirst_
Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 2)
@by.regiina
Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 3)
@safaalloyd
Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 4)
@daughterofahoarder

Үслэг хүрмийн загварын хувьд өргөн мөртэй, урт үстэй, хөвсгөр бөгөөд шулуун хэлбэрийн силуэттэй нь илүү моданд ороод байгаа юм. Өөрөөр хэлбэл 1990-ээд онд Линда Эванжелиста, Синди Кроуфорд зэрэг супер моделиудын өмсдөг байсан хүрмүүд эргэн ирсэн гэсэн үг. Үүнээс гадна задгай зөрүүлсэн энгэртэй, цоохор ирвэсийн хээтэй, намирсан хормойтой 1960-аад он руу аялуулах мэт винтэж загварууд энэ өвлийн чиг хандлагын нэгээхэн хэсгийг тодорхойлж байна.

Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 5)
Синди Кроуфорд болон Линда Эванжелиста
Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 6)
Christian Dior Haute Couture F/W 1991

Эдгээр загварын үслэг хүрмийг Loewe, Ferragamo, Dolce & Gabbana болон бусад орднууд өөрсдийн намар-өвөл 2023 цуглуулгадаа багтаажээ. Үүнээс гадна House of Sunny болон H&M, Rabanne хоёрын хамтран гаргасан үслэг хүрмүүд загварын инфлюэнсерүүдийн анхааралд ороод байгаа юм.

Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 7)
Hed Mayner F/W23
Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 8)
MSGM F/W23
Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 9)
Colin Locascio RTW F/W23
Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 10)
Egonlab F/W23

Залуу үеийнхэн энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхдээ шинэ худалдан авалт хийх бус винтэж дэлгүүрээс эрэл хайгуул хийж, трифтэлж, ээж, эмээгээсээ өвлөн авч, аль эсвэл Depop, Vinted, Vestiaire Collective зэрэг хуучин хувцасны платформоос худалдан авалт хийх байдлаар илүү байгальд ээлтэй сонголтыг илүүд үзэж байна.

Мэдээлэл өгөх зорилгоор сонирхуулахад, үслэг эдлэл нь загварын салбарын хамгийн маргаантай сэдвүүдийн нэг бөгөөд үүнийг таслан зогсоох нэлээдгүй эсэргүүцлүүд гарсаар ирсэн. 1980-аад оноос эхэлсэн гэгддэг энэхүү хөдөлгөөний нөлөөгөөр олон ч загварын орднууд амьтны гаралтай эдлэлээс татгалзаж байсан юм. Тухайлбал, Prada групп хавар-зун 2020 улирлын загварын долоо хоногоос эхлэн амьтны үс хэрэглэхээ зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн Burberry, Gucci, Chanel, Philip Lim, Coach, Versace, Armani болон бусад олон брэндүүд амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалзсан, хязгаарласан, аль эсвэл тодорхой нэг амьтны (туулай, булга, үнэг гэх зэрэг) үсийг хэрэглэхгүй гэдгээ зарлаж байсан. Тиймээс загварын орднууд хиймэл үслэг эдлэлийг хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх болсон юм. Гэсэн ч энэ нь асуудлыг шийдэх төгс шийдэл биш гэдгийг сүүлийн үед мэргэжилтнүүд онцлох болсон. Учир нь хиймэл үсийг хуванцраар хийдэг тул байгальд шингэхгүй сөрөг талтай. Дээрээс нь энэ төрлийн хувцаснаас бидний нүдэнд харагдахгүй бичил хуванцрууд агаарт ямагт хаягдаж байдаг. Энэ нь мэдээж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй билээ. Иймд одоогоор асуудлыг шийдэх төгс гаргалгаа байхгүй бөгөөд салбарынхан байгальд ээлтэй, илүү боловсронгуй шийдлийг олохоор ажиллаж байгаа юм.

Үслэг эдлэлийн эрэлт нэмэгдэж байна: Ямар загвартай нь моданд орсон бэ? (фото 11)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх