Street style чиг хандлага: Цэцгэн хээ
Цэцгэн трендийг хэрхэн өдөр тутамдаа хэрэгжүүлэх вэ
Цэцгэн хээ нь жил бүрийн хаврын улиралд моодонд ордог уламжлалтай. Эргэн тойронд бүх зүйл цэцэглэж эхлэх энэ үед дизайнер бүр ямар нэгэн романтик, эмэгтэйлэг загвар гаргахыг хүсдэг. Цэцгэн хээний чиг хандлага street style загварт ч бас ноёрхож байна. Дэлхийн том хотуудын загварлаг бүсгүйчүүд уг трендийг хэдэн сарын өмнөөс эхлэн өдөр тутамдаа хэрэгжүүлж, хамгийн сонирхолтой төрхүүдийг бүрдүүлж байна. Тэр дундаа цэцгэн хээтэй даашинз, нимгэн коовт, брюк өмд ба аксесуарууд улирлын хамгийн эрэлттэй загваруудаар тодорчээ.