Хайх

“Уйтгартай” дотуур хувцас тренд болж байна

“Уйтгартай” дотуур хувцас тренд болж байна

Загварлаг биш ч биед тухтай

Text: Buro.Mongolia


Хувцас загварын худалдааны систем боловсруулагч Edited компани "уйтгартай" гэгддэг хэлбэр галбиржуулагч дотуур хувцасны эрэлт өссөн тухай мэдээллээ. Бусад дотуур хувцасны загваруудтай харьцуулбал тийм ч загварлаг биш, энгийн хэв маягтай энэхүү загварын эрэлт өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 143% өссөн ба тэр дундаа галбиржуулагч slip даашинз, өндөр суудалтай дотуур өмд зэрэг загварууд илүү эрэлт өндөртэй байгааг Edited компани онцолсон юм. Биед тухтай байхын сацуу биеийн галбирыг засч харагдуулдаг галбиржуулагч дотуур хувцсыг Skims, Wolford, Spanx, Calvin Klein брэндүүд санал болгодог билээ. Галбиржуулагч дотуур өмд 18-58 ам.долларын хооронд, slip даашинз болон корсет ихэвчлэн 24 ам.доллароос дээш үнэтэйгээр худалдаалагддаг байна.

 

цааш үзэх