Хайх

Өвдөг давсан юбкаг загварчлах 3 арга

Өвдөг давсан юбкаг загварчлах 3 арга

Гол дүрд нь 70-аад оны товчтой юбка

Text: Buro.Mongolia


Зуны улирал албан ёсоор өндөрлөхөд ердөө дөрвөн долоо хоног үлдлээ. Гунигтай байгаа ч цөөн үлдсэн халуун өдрүүдээ аль болох загварлаг, өнгөлөг, эмэгтэйлэг өнгөрүүлэхийг бид уриалж байна. Үүний тулд танд аливаа галбирыг илүү дур булаам харагдуулдаг, эмэгтэй бүрд сайхан зохидог, өвдөг давсан урттай, бэлхүүс тодотгосон, товчтой юбка байхад л хангалттай. Харин бид тэрхүү универсал юбкаг хэрхэн хамгийн сүүлийн үеийн тренд дагуу гурван өөр аргаар загварчилж болохыг харуулж байна.


Эмэгтэйлэг минимализмЯмар нэгэн лого, бичиггүй энгийн, цэмцгэр төрх. Олон төрлийн материалуудыг хар өнгийн тусламжтайгаар нэгтгэснээр хэрэгжүүлэхэд хялбар, минимал хэв маягийг бий болгоно.

Өвдөг давсан юбкаг загварчлах 3 арга (фото 1)

1. Олон төрлийн хувцаслалтын суурь болох чадвартай энгийн эсгүүртэй топ. Enza Costa

2. Юбканы том хэмжээтэй товчнууд хувцаслалтын гол чимэглэл болж өгнө. Liya

3. Энэ жил олны анхаарлыг татсан төгс жижиг гар цүнх. Danse Lente

4. Төгс хэлбэр ба өсгийтэй угладаг гутал. Mango

5. Хувь хүний өвөрмөц байдлыг илэрхийлэх нэрийн эхний үсэгтэй хүзүүний зүүлт. Celine


Бүх трендүүд нэг дор
Сүлжмэл топ, модон хийцтэй гар цүнх, угладаг "mule" гутал, 70-аад оны өвдөг давсан урттай юбка, хоёр өөр дизайнтай хос ээмэг гээд энэ зуны бүхий л чиг хандлагуудыг нэг дор цуглуулан өмсөхөд гайхалтай нь аргагүй бүгд хоорондоо төгс зохицох болно.

Өвдөг давсан юбкаг загварчлах 3 арга (фото 2)

1. Юутай ч зохицох чадвартай саармаг өнгийн юбка. H&M

2. Сүлжмэл топ. Calé

3. Энэ цүнхэнд эд зүйлсээ найдвартай хадгалах боломжгүй ч, ийм гоёмсог загвартай эдлэлийг зүгээр чимэг болгон барьсан ч хамаагүй шүү дээ. Mango

4. Байгальд ойр мэт мэдрүүлэх гүн ногоон өнгийн угладаг гутал. Mansur Gavriel

5. Хосоор нь эсвэл дангаар нь зүүж болох ээмэг. Jacquemus

Цэмцгэр төрх

Дулаахан мэдрэмж төрүүлэх зөөлөн өнгөтэй, цэмцгэр загваруудад заримдаа ямар ч нэмэлт гоёл чимэглэл шаардлагагүй байдаг.

Өвдөг давсан юбкаг загварчлах 3 арга (фото 3)

1. Ихэвчлэн Uniqlo-гоос л олох боломжтой байдаг гүн цэнхэр өнгийн энгийн топ. Uniqlo

2. Унгар улсаас гаралтай энэ брэндийг анхааралдаа аваарай. Цөцгийн өнгөтэй энэ жийнсэн юбка улирлын хит болж байгаа. Nanushka

3. Болгар улсын залуу брэндийн санал болгох дэгжин "mule" гутал. Mira

4. Брэндийн гаргадаг хамгийн гоёмсог цүнхнүүдийн нэг. The Row

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх