Дасгалаас гадна илчлэг шатаахад туслах энгийн, өдөр тутмын 6 үйлдэл
Одоогийн нөхцөл байдалд дийлэнх хүмүүс спорт заалаар үйлчлүүлэн дасгал хөдөлгөөн хийх боломжгүй байна. Хэдий тийм ч энэ үед эрүүл мэндээ бодон дархлаагаа дэмжих нь хамгаас чухал байгаа тул гэртээ дасгалын бичлэг үзэнгээ дагаж хийхийг зөвлөж байна. Харин үүнээс ч их илчлэг шатаахыг хүсэж байгаа бол доорх мэдээллийг анхааралдаа аваарай.
Үсний индүү ашиглах
Үсээ угааж, сэнсдэж эсвэл индүү ашиглах нь 40 минутад 100 ккал шатаадаг юм. Учир нь гараа дээш өргөсөн байрлалтай удаан барих үед булчингийн ажиллагаа идэвхэждэг байна.
Хувцсаа индүүдэх
Бидний удаан, уйтгартай гэж боддог хувцас индүүдэх гурван цагийн үйл явцын турш нийт 249 ккал шатаах боломжтой юм. Зөвлөхөд, зогсоо байрлалтай индүүдэх нь сууснаас илүү үр дүнтэй байх болно.
Утсаар ярингаа алхах
Дийлэнх хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүмүүстэй утсаар холбогдох тохиолдлууд их гардаг. Хэрэв та ярих тоолондоо алхах юм бол 30 минутад 100 ккал шатаах боломжтой. Аль эсвэл заавал утсаар ярихыг хүлээлгүй эрүүл мэндээ бодон тогтмол алхахыг зөвлөе.
Дэлгүүр хэсэх
Дэлгүүр хэсэж байх зуураа 100 ккал шатаахыг хүсвэл 40 минутын турш тасгуудыг хэсэн алхах хэрэгтэй юм.
Нохойгоо салхилуулах
Өдөрт 30 минут нохойгоо салхилуулах нь агаар амьсгалангаа цагийг зугаатай өнгөрүүлэхийн сацуу 100 ккал шатаадаг билээ.
Угаалга
Угаах хувцаснуудаа ялган угаалгын машиндаа хийн бэлэн болмогц гаргаж ирэн хатаагуур дээр тохож хураах үйл явц нэг цаг үргэлжлэхэд нийт 64 ккал илчлэг шатдаг байна.