Хайх

Зуны сонголт: Гайхамшигт гааны олон талын ач тусыг аваарай

Зуны сонголт: Гайхамшигт гааны олон талын ач тусыг аваарай

Байгалийн эм

Text: Г.Тэмүүлэн


Та өдөр тутмын амьдралдаа гааны навчийг хэрэглэж заншсанаар бие болон сэтгэл санааны тань байдал хэрхэн эерэгээр өөрчлөгдөж байгааг мэдрэх болно

Бид эрүүл мэндэд тустай хүнсний талаар ярихдаа ихэвчлэн л жимс ногооны тухай ярьдаг. Харин энэхүү гаа хэмээх ургамал нь бусад супер хүнснүүдээс дутахааргүй ид шидтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Юуны өмнө шинэхэн гааны навч нь маш бага илчлэгтэй гэдгийг дурдах хэрэгтэй. Мөн гааны навч нь А, C аминдэм, эфирийн тос болон төмрөөр баялаг ба гоо сайхныг маш сайн тэтгэгч. Тиймээс та дөнгөж ургасан, шинэхэн гааны навчнуудаар хөргөгчөө харамгүй дүүргээрээй. Учир нь гааны навчийг зөвхөн хүнсэнд төдийгүй өөр олон янзаар ашиглаж болох юм шүү. Тухайлбал гааны навчийг дараах байдлаар та хэрэглэж болно.

  • Гаа нь амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдэд зүгээр ч нэг ордоггүй. Зуны халуунд гаа хэчнээн сайхан сэргээдэг билээ. Тэр бас таны амны хөндийг цэвэрлэж, бүтэн өдөр сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлэх болно.
  • Эрүүл аргаар жин хасахад тусална. Гааны навч нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ байгалийн гаралтай хоолны дуршил бууруулагч болж өгдөг. Гааны навчны эфирийн тосны сэнгэнэсэн үнэр нь цатгалан мэдрэмж төрүүлдэг байна. Тиймээс өдрийн турш гаатай цай ууснаар та ердийн хэмжээнээсээ хамаагүй бага хоол идэх болно.
  • Ходоодны үйл ажиллагаанд сайн. "University of Maryland Medical Center" -ийн гаргасан судалгаанаас үзвэл өдөр тутмын хүнсэндээ шинэхэн гааны навчийг хэрэглэснээр хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг байна. Мөн гаа нь спиртийн төрлийн зүйл болон өвчин намдаагчаас үүдэлтэй ходоодны шархыг намдаахаас гадна ходоодны хийг хөөдөг.
  • Сэтгэл санааны хямрал, толгойн өвдөлт болон ядаргааны эсрэг эм болдог. Сэтгэл санаа зовиуртай, хямарсан эсвэл зүгээр л ядарсан үедээ гааны навчнаас гаргаж авсан эфирийн тосыг дух хэсэгтээ түрхэх эсвэл унтахынхаа өмнө дэрэн дээрээ хэдэн дуслыг дусаахад л болно. Маргааш өглөө гэхэд та дээрх зовиуруудыг ор тас мартана.
  • Арьс арчилгаанд тустай. Гааны эфирийн тос нь ариутгах, тайвшруулах зэрэг олон төрлийн үйлчилгээтэй байдаг бол энэхүү ургамлын шүүс нь түүнээс дутахааргүй ид шидтэй. Гааны шүүсийг нүүр цэвэрлэхэд ашигладаг бөгөөд энэхүү шүүс нь арьсны үрэвслийг дарж тайвшруулах үйлчилгээтэй. Энэ нь батгашилт болон хорхой шавьжинд хазуулснаас үүдсэн загатнааг намжаадаг. Тиймээс шумуулнаас нэг их айхгүй байж болно шүү.
  • Гааны навчийг өдөр тутмын хоол хүнс, ногооны зуушинд хольж амт оруулж болно.
  • Гааг бас хоолны дуршил бууруулах, эрч хүч оруулж тайвшруулах үйлчилгээтэй цай болгон ууж ч болох юм. Үүний тулд хар эсвэл ногоон цайгаа хандлахдаа гааны навч нэмэхэд л хангалттай.
  • Үүнээс гадна, гааны навчийг нимбэгтэй хольж усанд хийж ууснаар таны бодисын солилцоо түргэсэх бөгөөд бие махбодь тань цэвэршиж, улмаар жин хасахад тань тусална.
цааш үзэх