Хайх

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ?

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ?

Оюутан, сурагчдадаа амжилт хүсье

Text: А.Сарнай


Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Улс орон даяар бэлтгэл ажил ид өрнөж, томчууд, хүүхдүүд бүгд л хичээлийн эхний өдрөө хоног тоолон догдлон хүлээж буй. Тэгвэл бидний зүгээс амьдралын цоо шинэхэн хуудсаа нээж буй оюутан, сурагчдынхаа хичээлийн шинэ жилд зориулан бэлэг бэлдэхийг эцэг эхчүүддээ зөвлөж байна. Энэ нь таны хүүхдийн удаан хугацааны туршид авахыг хүсэж байсан зүйл эсвэл өдөр тутамд нэн хэрэгцээтэй эд хэрэгсэл гээд юу ч байж болох бөгөөд сэтгэлээ шингээж бэлдсэн бэлэг тань тэдэнд бүхнийг урам зоригтойгоор эхлүүлэх хүч болж чадна.

Бидний бэлтгэсэн энэхүү бэлгийн хөтчөөс санаа аван хайртай үрсээ баярлуулаарай.

Бүтэн жилээр төлөвлөх тэмдэглэлийн дэвтэр

Төлөвлөгч дэвтэр таны хүүхдийг багаасаа цагийн менежменттэй, хувийн зохион байгуулалт өндөртэй болоход тусална. Мэдээж хүүхэд тань бичих дуртай бол өдрийн тэмдэглэл хөтлөх боломжтой дэвтрийг мөн хамтад нь бэлэглээрэй.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 1)

Байршил тогтоогч

Өдөр тутамд хэрэглэдэг цүнх, түрийвч, түлхүүр зэрэгтээ байршуулж, хүссэн зүйлийнхээ байршлыг тогтмол хянаад явах боломжийг олгох энэхүү жижиг хэмжээтэй хэрэгсэл нь эцэг, эхчүүдэд ч, хүүхдүүдэд ч тун хэрэгтэй бэлэг юм.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 2)
Apple AirTag

Цахим ном

Яг л цаасан ном уншиж буй мэт мэдрэмж төрүүлдэг Kindle буюу цахим номын электрон төхөөрөмж нь өөр дээрээ олон мянган ном багтаах хүчин чадалтайгаас гадна гадаад хэлний толь бичигтэй байдаг тул хүүхдэд өгөх хамгийн оюунлаг бэлэг байх болно.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 3)
Kindle 11thGen

Зөөврийн компьютер

Ахлах ангийн сурагчид болон оюутнуудад хамгийн хэрэгцээтэй зүйл бол яахын аргагүй зөөврийн компьютер. Харин худалдан авалт хийхдээ урт хугацаанд хэрэглэгдэх, бүх төрлийн хэрэглээнд нийцдэг, өндөр хүчин чадалтай компьютер сонгохыг зөвлөж байна.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 4)
Macbook Air

Сонирхолд нь нийцэх ном

Тэмдэглэлт өдрүүдээр хүүхдэдээ ном бэлэглэж заншаарай. Энэ нь хүүхдийн ном унших хүслийг нэмэгдүүлээд зогсохгүй ирээдүйд нь хөрөнгө оруулж буй чухал алхам болно.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 5)

Номын хавчуурга

Номын хорхойтнуудад хамгийн хэрэгцээтэй бэлгүүдийн нэг бол номын хавчуурга. Тэр дундаа зөвхөн өөрт нь зориулсан цор ганц, тусгай хэвлэлт бүхий номын хавчуурга нандин бэлэг байх болно.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 6)

Сайн чанарын хоол, усны сав

Хангалттай хэмжээний ус ууж, шим тэжээллэг, чанартай хоол хүнс тогтмол хэрэглэх нь хүүхдийн ой тогтоолт, суралцах чадварт эергээр нөлөөлдөг. Тиймээс хүүхдэдээ сайн чанарын ус болон хоолны сав бэлэглэж эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 7)
Hydro Flask

Ил захидал

Сэтгэлээ шингээж гараар бичсэн ил захидал бүх цаг үед хамгийн үнэ цэнтэй, нандин бэлэг байдаг. Тиймээс амьдралын шинэ хуудсаа эхлүүлж буй хайртай үрдээ сэтгэлийн үгээ илэрхийлж, амжилт хүссэн ил захидал бэлэглээрэй.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 8)

Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом

Хүүхэдтэйгээ багаас нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом хамтдаа тоглох нь тэдний ирээдүйн амьдралын хэв маяг, карьер сонголтод эергээр нөлөөлж, асуудал шийдвэрлэх, бусдыг манлайлах, өөрийгөө илэрхийлэх чадамжуудыг нэмэгдүүлдэг. Тиймээс олон цагийг цэцэрлэг, сургууль дээрээ өнгөрүүлсэн хүүхэдтэйгээ оройн хоолны дараа хамтдаа тоглож, чанартай цагийг өнгөрүүлэх нь чухал.

Хичээлийн шинэ жилд зориулан хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? (фото 9)
Melissa & Doug

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх