Хайх

Уоррен Баффеттын мөнгөний дөрвөн дүрэм

Уоррен Баффеттын мөнгөний дөрвөн дүрэм

Та үнэхээр саятан болохыг хүсэж байна уу?

Text: Buro.Mongolia


Хувиараа бизнес эрхлэгчид цар тахал эхлэхээс өмнөх үе шигээ итгэлтэй хэвээрээ байж чадаж байна уу? Том жижиг гэлтгүй маш олон компани энэ үеийг давж чадалгүй хаалгаа барьсан ч нөгөө талд цар тахлын үеийг маш ухаалгаар ашигласан компаниуд ч олон бий. Зах зээл болоод хэрэглэгчдээ сайн ойлгож, маш хурдтай шинийг санаачилж, өмнө хэзээ ч байгаагүйгээр уян хатан ажиллаж чадсан эдгээр компаниудын орлого өмнөхөөсөө хэд дахин өссөн үзүүлэлттэй байна.

Олон бизнес эрхлэгчид “Том Амжилт”-ад хэт их найдлага тавьж бизнесээ эхэлдэг. Тэгвэл танд бизнесээ ухаалгаар эхлэхэд туслах үүднээс Entrepreneur сэтгүүлээс эрхлэн гаргасан Уоррен Баффеттын зөвлөгөөг хүргэж байна.


Хуримтлал хамгийн чухал

Баффеттын үргэлж хэлдэг зүйл бол "Өөрийнхөө хуримтлалыг нэн түрүүнд тавь". Бизнес эрхлэгчдийн гаргадаг том алдаануудын нэг бол тэд "том амжилтад хүрнэ" гэсэн итгэлээр байгаа бүхнээрээ дэнчин тавьдаг. Ингээд л бүх зүйл бурууддаг. Бүр долоон дор зүйл бол үүнийгээ тэд ахин дахин давтдаг. Статистик мэдээллээс харахад санхүүгийн хамгийн сахилга баттай хүмүүс бидний төсөөлөхгүй тийм энгийн хүмүүс байдаг. Ухаалаг, сахилга бат сайтай хүмүүс хөрөнгийнхөө маш бага хэсгийг л эрсдэлтэй хөрөнгө оруулалт болон тансаг зүйлсэд зарцуулдаг.


Үнэтэй тансаг зүйлс худалдан авахдаа сайн бод

Хэрэв тансаг харш худалдаж авахаар зэхэж байгаа бол эргүүлээд худалдахад хялбар эсвэл түрээслэхэд маш тохиромжтой байршлыг сонгоорой. Эсвэл зүгээр л хуучин байшин аваад гэр бүл найз нөхдийн амралтаараа тансаг байшин түрээслэх талаар бодож үзэж болно. Түүний мэдэх нэгэн ухаалаг зөвлөх нийт орлогынхоо зөвхөн 20 хувийг л хоол хүнс, хувцас болон зугаа цэнгэлд зарцуул гэж хэлдэг.


Үнэхээр зээл авах шаардлагатай юу?

“Хэрэв чи хэрэггүй зүйлс худалдаж авах юм бол удахгүй хэрэгтэй зүйлсээ зарж эхлэх болно” Баффетт үүнийг олон удаа дурдаж байсан. Хэрэв та Баффеттын дүрмийг баримтлагч нэгэн бол түүнийг огт зээлийн карт хэрэглэдэггүй, одоо ч ихэвчлэн бэлэн мөнгө хэрэглэдэг гэдгийг сайн мэдэх байх. Учир нь Баффетт зээлийн картыг орлого болон хадгаламжийг хамгийн их үрэн таран хийдэг зүйл гэж тодорхойлдог.


Зээлийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ маш болгоомжтой хандаарай

Баффетт хөрөнгө оруулахын тулд зээл авахын эсрэг зогсдог хүн. Тэрээр нэгэн удаа CNBC-д ярилцлага өгөхдөө “Хэдийгээр таны зээлийн хэмжээ бага байгаад зах зээлийн уналт шууд байдлаар нөлөөлөхгүй ч гэсэн айдас төрүүлэм гарчгууд, таамаглалуудаас болоод ухаан санаа чинь самуурч эхэлнэ. Харин ийм тогтворгүй сэтгэл зүй хэзээ ч сайн шийдвэр гаргаж чаддаггүй” гэж хэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх