Хайх

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ?

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ?

Text: Buro.Mongolia


Эвлүүлэг: Buro.Mongolia

2021 онд тавтай морил! Бүтэн жилийн турш хайр дурлал, харилцааны хувьд асар их өөрчлөлт, хувьсалтай нүүр тулгарсны эцэст бид болзоо, романтик мэдрэмж, хүсэл тачаалаар дүүрэн, сэтгэл догдлом цоо шинэ оноо угтан авч байна. Гараг эрхсийн нөлөөллөөр энэ жил бидний хувийн амьдралд ямар зүйлс тохиолдохыг илүү дэлгэрэнгүй харцгаая.

Хонь

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 1)
Chanel, Spring 2021 Couture

Ачаалал, анхаарлын төвд байсан хонины ордныхны хувьд энэ жил бүх зүйл харьцангуй амар байх болно. Та хэрэггүй зүйлсээсээ ангижрах боловч Хирон гэх жижиг гараг таны ордод оршсоор байх тул хуучин харилцаагаа "эмчлэх" хүсэл үргэлжлэн төрсөөр байна. Тэр тусмаа Буд гарагийн буцах хөдөлгөөний үед энэ мэдрэмж бүр ч хүчтэй мэдрэгдэнэ. Хэрвээ та ганц бие бол танд хос хайх сонирхол төрөхгүй ч байж мэднэ. Учир нь 2021 он таны хувьд "соло нислэг" хийх хүсэл төрүүлж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах жил байх болно. Гэхдээ үүнийг үл харгалзан хайр дурлалд хамгийн тохиромжтой цаг үе нь эртний Ромын хайрын бурхны нэрээр нэрлэгдсэн Сугар гараг таны орд дээр зочлох үед буюу гуравдугаар сарын 21-с дөрөвдүгээр сарын 14-ний хооронд байх болно. Мөн энэ жил Хойд зүгийн хувь тавилангийн зангилаа гэх зүйл бүтэн жилийн турш хонины ордод нөлөөлөх тул таны бусадтай харилцах харилцаа, хүрээллийг сайжруулж өгнө. Харин удаан хугацааны турш хамт байгаа хосуудын хувьд хүсэл тачаал буурч, оронд нь оюун санааны түвшинд гүн гүнзгий холбогдох болно.

Хайртай хүнтэй юу?

Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, харилцаагаа хаашаа чиглэж байгаагаа бодитоор харах хэрэгтэй. Шударга байснаар та амар амгалан байдал, аз жаргалд хүрэх замыг олно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Энэ он таны хувьд харилцаа холбоо тогтоож, нетворкинг хийх жил байх болно. Гэхдээ энэ нь романтик харилцаа үүсгэх зав чөлөө гарахгүй гэсэн үг биш юм (энэ зун та өөрийгөө ч гайхшруулж мэднэ). Ерөнхийдөө нөхөрлөл, зугаатай мөчүүд, сайхан дурсамжаар дүүрэн жил байна гэдэгт итгээрэй.

Хайр дурлалаа хайж байна уу?

Тэвчээр таны давуу тал биш боловч энэ жил та энэ чанарыг эзэмших шаардлагатай. Болзооны шуурга эхлэхээс өмнө амар амгалан байдлаа таашаахыг хичээгээрэй. Гуравдугаар сарыг дуустал ялдам зангаа бууруулаагүй байсан тохиолдолд зуны турш нөхцөл байдлыг өөрийн хүссэнээр захирч чадна. Ерөнхийдөө бүх зүйлийг хөнгөн хүлээн авч, цагийг зугаатай өнгөрүүлэхэд төвлөрөөрэй.

Үхэр

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 2)
Christian Dior, Spring 2021 Couture

Амьдралд цорын ганц тогтмол зүйл нь өөрчлөлт гэдгийг ухаар! Тэнгэрийн ван гараг энэ ордныхонд нөлөөлсөн хэвээр байгаа учраас энэ байдал нь өөрчлөлтөд дургүй үхрийнхэнд таалагдаж эхэлж ч магад. 2021 онд олон гэнэтийн бэлэг, сэтгэл догдлуулсан үйл явдлыг хүлээгээрэй. Хэрвээ та удаан хугацааны турш нэг хүнтэйгээ хамт байгаа бол энэ нь та хоёрын харилцааг нэг бол бүр ч илүү догдлом болгож үгүй бол бүр мөсөн дуусгана. Учир нь энэ жил Тэнгэрийн ван гарагийн гол ажил нь таныг хуучирсан, уйтгартай харилцаанаас ангижруулж өөрийнхөө мөн чанарыг олоход туслах юм. Хэрвээ та сингл бол хувь тавилангийн учрал огт хүлээгээгүй байхад таныг (дөрөвдүгээр сарын эхэн үеэс эхлэн зун дуустал) олоод ирнэ. Мөн 2021 он таны карьерын хувьд асар чухал байр суурийг эзлэх тул танд өөр зүйлсэд эрч хүч, анхаарлаа төвлөрүүлэх цаг зав үлдэхгүй байх магадлалтай.

Хайртай хүнтэй юу?

Хосуудын хувьд 2021 он харьцангуй тогтвортой байх болно. Магадгүй хамтдаа хаа нэг тийшээ аялж, завсарлага авснаар харилцаагаа шинэ түвшинд хүргэх боломжтой. Ерөнхийдөө үхрийнхэн харилцаагаа ямар байлгахыг хүсэж байна, яг түүгээр нь хүссэн бүхэн нь биелэх болно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлж эсвэл карьертаа төвлөрөхийг хүсэж байна уу? Тэгвэл яг үүнийгээ л хий. Карьертаа амжилт гаргах өндөр магадлалтайгаас гадна танд бусад олон чухал урилгууд (зөвхөн Zoom-ээр биш гэж найдаж байна) ирэх тул боломжийг бүү алдаарай.

Хайр дурлалаа хайж байна уу?

2021 онд хүмүүс үхрийн ордныхноос харц салгаж чадахгүй байх вий. Таны халуухан болзоонууд эхэндээ зөвхөн онлайн горимд өрнөх боловч төд удалгүй бодит амьдрал руу шилжинэ. Энэ зун эхэлсэн хөнгөн харилцаа жилийн эцэст илүү гүнзгийрч мэднэ.

Ихэр

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 3)
Giambattista Valli, Spring 2021 Couture

Өнгөрсөн жилийн турш ихрийнхний хувьд харилцааны тал дээр олон чухал өөрчлөлтүүд гарсан бол шинэ онд ч мөн адил энэ нь үргэлжлэх болно. Сугар болон Ангараг гарагийн нөлөөллөөр гурав болон дөрөвдүгээр сар таны хувьд сонирхолтой учрал, нөхцөл байдал тохиож, үнэхээр зугаатай үйл явдлуудаар дүүрэн байна. Хэрвээ та ганц бие бол хамтрагчаа олж, харин хостой бол харилцаагаа шинэ түвшинд хүргэх хамгийн тохиромжтой цаг үе нь иржээ. Мөн энэ жил өнгөцхөн, хөнгөн учралууд танд тохиолдохгүй бөгөөд энэ нь ч хэвийн зүйл юм. Мөн та өөрийн дотоод хүнээ сайтар сонсож, өөрийн хэрэгцээгээ нэгдүгээрт тавих болно. Нар хиртэлт нь бидний амьдралд өөрчлөлтүүдийг авчирдаг дэлхий ертөнцийн бас нэгэн арга тул та энэ үеэр хэрэгцээгүй харилцаануудаасаа салж, олон өөрчлөлттэй тулгарна.

Хайртай хүнтэй юу?

Энэ жил харилцаагаа дуусгах уу эсвэл илүү гүнзгий түвшинд аваачих уу гэдгийг та өөрөө л шийднэ. Өөрийгөө сайтар сонсож, юу хүсэж байгаагаа мэдэрч, нухацтай шийдвэр гаргах нь энэ жил танд тохиолдож болох хамгийн сайн зүйл гэдгийг ойлгоорой.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Хайр дурлалаас хол байхын тулд та үнэхээр өөрийгөө өндөр цамхагт түгжих хэрэг гарна. Урсгалаараа явснаар дахин хайр дурлалтайгаа учрах магадлалтай. Ямартаа ч та 2021 онд ирээдүйг тань өөрчлөх томоохон сургамжийг авах бололтой.

Хайр дурлалаа хайж байна уу?

Хайсан зүйлээ олохын тулд харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Амьдралыг илүү том зургаар харснаар хүссэн зүйлээ өөрийн болгож чадна.

Мэлхий

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 4)
Fendi, Spring 2021 Couture

Сэтгэл санааны сэгсрэлтэд бэлэн үү? Учир нь таны хувийн амьдрал удахгүй тун сонирхолтой болох гэж байна. Хэдийгээр та уламжлалыг дагадаг ордод хамрагдах авч энэ жил эрсдэл гаргах нь танд зугаатай, сэтгэл догдлуулсан мэдрэмжийг өгнө. Мэлхийн ордныхон бараг бүтэн жилийн турш Бархасбадь, Санчир гарагуудын нөлөөлөлд байх бөгөөд үүнээс улбаалж та сексийн харилцааны тал дээр маш их туршлагыг олж авна. Хэрвээ та хамтрагчтай бол та хоёр өмнө нь хэзээ ч сонгож байгаагүй замаар хамтдаа явах нь. Хайр дурлалд хамгийн тааламжтай үе нь Сугар гараг таны ордод зочлох үеэр буюу зургаадугаар сар байх болно.

Хайртай хүнтэй юу?

2020 онд шинэ түвшинд хүрсэн харилцаа тань 2021 оныг бүхэлд нь өөрчилнө. Хэрвээ зөв хөзрөөрөө тоглож чадвал харилцаа тань тогтвортой, сэтгэлийн хувьд гүн гүнзгий холбогдсон, гайхалтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл романтик, дотно харилцаанд хүрч, мөрөөдөл тань биелэх болно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

2021 онд таны нөхөрлөл улам бэхжиж, цоо шинэ боломжуудыг нээж өгнө. Энэ нь гэхдээ та дурлалалын эсрэг дархлаатай болно гэсэн үг биш юм. Огт хүлээгээгүй үед хамгийн сайхан зүйлс тохиолддог шүү дээ!

Хайр дурлалаа хайж байна уу?

Энэ жилийн турш та эерэг мэдрэмжээр цэнэглэгдэнэ. Өөртөө шударга хандаж, амьдралаас хүсэж байгаа зүйлээ үнэнчээр тодорхойлж, бүх зүйлд нээлттэй хандаарай. Мэлхийн ордны хувьд зургаадугаар сард хайр дурлал бүр агаарт мэдрэгдэх бөгөөд арваннэгдүгээр сард таныг хөл алдуулах нэгэн гарч ирнэ гэж гараг эрхсийн зурхайд заажээ.

Арслан

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 5)
Valentino, Spring 2021 Couture

Цорын ганц нарны орд болох арслангийнхан хүчирхэг, зоригтой үргэлж шинэ сорилтод бэлэн байдаг. Тэгвэл яг ийм зүйлс таныг 2021 онд хүлээж байна. Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван гарагууд сөргөлдсөнөөр таны карьер болон хувийн амьдралд зөрчилдөөн үүснэ. Ганц бие хүмүүсийн хувьд та болон таны сонирхлыг татаж буй хүний хооронд таталт, түлхэлцлийн энерги мэдрэгдэх бөгөөд бүр анхнаасаа таалагдаж байсан хэдий ч хамт байх хүсэл төрөхгүй байж мэднэ. Харин тогтвортой харилцаанд байгаа хүмүүс энэ жил хостойгоо зохилдлогогүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ зургаадугаар болон долоодугаар сард хайр дурлалдаа шатахад хамгийн тохиромжтой цаг ирэх бөгөөд энэ үеэр ганц бие эсвэл хостой хүмүүсийн хайрын мэдрэмж дээд цэгтээ тулна. Мөн гараг ертөнц хайр дурлалыг тань сүйтгэх бус харин таны aмьдралыг илүү сэргээхийн тулд тав тухтай бүсээс тань гаргахыг хүсэж байгааг ойлгоорой.

Хайртай хүнтэй юу?

Жилийн эхэнд тулгарч буй тэмцэл, сорилт бүхнийг шинээр эхлэх гайхалтай боломж байх болно. Харилцаагаа шинэ түвшинд хүргэж, хэн нэгэнд хоёр дах боломжийг олгож эсвэл бүр амьдралаа холбох гээд чухал шийдвэрүүдийг гаргахад хамгийн тохиромжтой.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Нөхөрлөл, зугаа цэнгэлийн талбарт нам гүн байгаа нь хайр дурлалын тал дээр мөн л чимээгүй байна гэсэн үг биш юм. Та мөрөөрөө хийх ёстой зүйлээ хийж, өөрийгөө танин мэдэж байх зуур энэ жил хамтрагчтай болох өндөр магадлалтай байна.

Хайр дурлалаа хайж байна уу?

Нийтэч байдал, сайхан сэтгэл, ялдам зангийнхаа тусламжтай та үргэлж шүтэн бишрэгчдээр хүрээлүүлж ирсэн бөгөөд 2021 онд ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Ганц бие арслангийнхан тавдугаар, зургаадугаар, аравдугаар сард хайр дурлалтайгаа учирч, гүн гүнзгий холбоо тогтоох магадлал өндөр. Гол нь зуурдын харилцаа болгон хувиргахгүй байх нь чухал. Санаачилгатай байж, өсөж дэвжих жил гэдгийг анхаараарай.

Охин

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 6)
Chanel, Spring 2021 Couture

Загасны орд дээр давхацсан Далай ван гараг таныг удаан хугацааны турш (2012 оноос эхлэн) хайрын ягаан үүлээр бүрхэж байгаа билээ. Бархасбадь гараг энэхүү ордод тавдугаар сарын дунд үеэс эхлэн долоодугаар сарын сүүлч хүртэл зочлох тул яг энэ үеэр охины ордныхны романтик чанар жинхэнэ цэцэглэнэ. Үүний зэрэгцээ таны амьдралын бусад талбарт зөндөө олон зүйлс тохиолдож байгаа учир хайртай хүнтэйгээ хамт цагийг тайван, тухтай өнгөрөөх боломж ч хомс байх магадлалтай. Хэрвээ та сингл бол өөрийгөө бүрэн дүүрэн мэдрэхийн тулд заавал хэн нэгэнтэй хамт байх шаардлагагүй гэдгийг ухаарна.

Хайртай хүнтэй юу?

Охины ордныхны хувьд 2021 он мөрөөдөл биелсэн жил байх болно. Энэ онд тэд хагарлыг эмчилж, холбоогоо бэхжүүлж, харилцаагаа гүнзгийрүүлэх боломжтой.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Тэртээ тэргүй таны амьдралд олон сонирхолтой зүйлс тохиолдож байгаа учир та байгаагаараа байхдаа л аз жаргалыг илүү мэдэрч байж болох юм.

Хайр дурлалаа хайж байна уу?

Эрэл хайгуулаа зогсоох цаг ирлээ. Ялангуяа зуны саруудад шинэ холбоо тогтоож, шинэ харилцаанд орж, хайрын мэдрэмжийг авах болно. Бас хэн нэгнийг хэт хайж олох гэж хичээх хэрэггүй. Учир нь та аль хэдийнэ хайртайгаа учирсан ч байж мэднэ.

Жинлүүр

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 7)
Schiaparelli, Spring 2021 Couture

Бархасбадь, Санчир гарагууд агаарын элементэд хамрагддаг Хумхын ордод оршиж байгаа тул таны дур булаам байдал дээд цэгтээ хүрнэ. Ганц бие жинлүүрүүдэд Бархасбадь гараг илүү олон сонголтыг олгоно. Хэрвээ хэн нэгэнтэй болзож байгаа бол Санчир гараг танд харилцаагаа илүү гүнзгийрүүлэх боломжуудыг нээж өгнө. Романтик учралд хамгийн тохиромжтой цаг нь Сугар гараг ихрийн ордод очих үе буюу тавдугаар сарын дундаас сүүлч хүртэл, мөн жинлүүрийн ордоор зочлох үед (наймдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл) тохионо. Буд гарагийн буцах хөдөлгөөн энэ жил зөвхөн агаарын элементтэй зурхайн ордуудад (нэгдүгээр сарын 30-с хоёрдугаар сарын 20, тавдугаар сарын 29-с зургаадугаар сарын 22, есдүгээр сарын 26-с аравдугаар сарын 18) тохиож байгаа учир үл ойлголцлоос болгоомжлоорой. Эдгээр шилжилтийн үе нь харилцаа бүрт байдаг асуудлуудыг эргэн харахад хүргэдэг тул маш чухал үйл явдал юм. Гэхдээ энэхүү үйл явдал нь таныг өвтгөх бус харин хамтрагчтайгаа хамт нэг зүг рүү харж, нэг долгионд очиход туслах нэг ёсны зохицуулалт гэдгийг санаарай.

Хайртай хүнтэй юу?

2021 онд та найз залуутай/бүсгүйтэй байгаадаа өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай мэдрэх болно. Мөн та өөрийгөө илүү бүтээлч, чөлөөтэй мэдэрнэ. Гол нь аравдугаар сард үл ойлголцол үүсэхээс зайлсхийгээрэй.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Хүсэл тэмүүлэл дагуулсан төсөл эсвэл бүтээлч эрэл хайгуул 2021 онд таны насан туршийн хайр болох магадлалтай. Гэхдээ энэ нь та хайр дурлалаас бүхэлдээ ангид байна гэсэн үг биш юм. Энэ жил хүн бүр л тантай хамт байхыг хүснэ. Харин та өөрөө романтик харилцаанд бэлэн гэж мэдрэх хүртлээ шүтэн бишрэгчдээ дараалалд оруулан жагсаагаарай.

Хайр дурлалаа хайж байна уу?

2021 онд та дотно харилцаа хүсэж байвал хэн нэгний араас хөөцөлдөж, эрэл хайгуул хийхгүй гэдэгтээ итгэлтэй байж болно. Ердийн харилцаа гэнэт онцгой зүйл болон хувирах магадлалтай.

Хилэнц

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 8)
Christian Dior, Spring 2021 Couture

2020 онд таны хувийн амьдралд олон өөрчлөлт тохиосон бол 2021 онд ч энэ хувьсал үргэлжлэх хандлагатай байна. Тэнгэрийн ван гараг үхрийн ордод гүн гүнзгий оршиж байгаа энэ үед танд энэхүү гарагийн зоригтой, шийдэмгий энерги бүр ч их таалагдах болно. Уг гараг нь танд ч олон гэнэтийн бэлэг барина. Бархасбадь, Санчир гарагуудын нөлөөллөөр танд энэ жил гэнэтийн салалт, цоо шинэ учралууд, эвлэрэл гээд огцом үйл явдлууд тохиолдоно. Дэг журамд дуртай хилэнцийнхний хувьд энэ нь солиотой санагдаж болох ч тэдгээрийн ачаар та хүрээлж буй хүмүүсээ бус өөрийгөө илүү сайн хянаж сурна. Загасны ордод орших Сугар гарагийн нөлөөллөөр та хоёрдугаар сарын 25-с гуравдугаар сарын 20 хүртэл үнэхээр мөрөөдөмтгий болох бөгөөд хайртай хүнтэйгээ хамтдаа хамаг цагийг өнгөрөөж, бүр бодит байдлыг ч умартаж магад. Ямартаа ч урсгалаараа хөвж чадвал 2021 он таны хувьд тун зугаатай байх бололтой.

Хайртай хүнтэй юу?

Хэрвээ тэр таны цорын ганц мөн эсэхт эргэлзэж байвал 2021 он танд энэ асуултын хариуг өгнө. Энэ жил та хоёр албан ёсоор болзож, нэг гэрт орж, гэр бүл зохиож, ер нь л амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргах нь. Тавдугаар сарын дундаас эхлээд он дуустал таныг зөвхөн сайхан зүйлс хүлээж байна.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Хилэнцийнхэнд энэ жил тэртээ тэргүй олон учралууд тохиох учраас дурлалын асуудлаас завсарлага авахыг хүсэж байгааг нь буруутгах аргагүй. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхээс айлгүй, зоригтой хөдлөхөд хүссэн зүйлээ олоход тийм ч хэцүү байхгүй болов уу.

Хайр дурлалаа хайж байна уу?

Хэн нэгэн танд таалагдаж байвал цаг алдалгүй анхны алхмаа хийхийг зөвлөж байна. Мөн дөрөв болон есдүгээр сард та хайр дурлалын талбарт үнэхээр идэвхтэй байх бололтой. Үүнээс гадна таныг сэрээж, хувь заяаг тань өөрчлөх үйл явдал энэ он дуусахаас өмнө тохиолдоно гэж зурхайд зөгнөжээ.

Нум

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 9)
Iris van Herpen, Spring 2021 Couture

Таныг хамгийн сэргэлэн зурхайн ордуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй ч хайр дурлалын асуудал дээр бусадтай л адил танд сурах зүйл олон бий. Өмнө зүгийн хувь тавилангийн эрхшээлээр таны амьдралд энэ жил маш олон чухал өөрчлөлтүүд тохиох болно. Хэрвээ та сингл бол энэ жил харилцаагаа үнэхээр хар-цагаанаар харах хандлагатай байх нь. Бархасбадь гараг романтик загасны орд дээр очсоноор та энэ жил ашгүй нэг болзоонд явах бололтой. Нөгөөтээгүүр Бархасбадь эрх чөлөөнд дурлагч, индивидуалист хумхын орд дээр ихэнх цагаа өнгөрөөх тул та шинэ харилцааг огт сонирхохгүй байж болно. Энэ нь ч хэвийн зүйл юм. Харин та аль хэдийнэ хэн нэгэнтэй учирсан бол шинэлэг зүйлсийг туршиж үзсэнээр харилцаагаа илүү сонирхолтой байлгаж чадна.

Хайртай хүнтэй юу?

Эргэлзэж байвал ярилц! Энэ таны 2021 оны гол уриа байх болно. Хостой нумынхан хүртэл энэ жил харилцаагаа илүүд үзэх үү, эсвэл эрх чөлөөгөө сонгох уу хэмээн эргэлзэнэ. Хэрвээ удаан хугацааны турш сэтгэл зүйчтэй уулзахыг хүсэж байсан бол яг одоо үүнийгээ хэрэгжүүлэх цаг нь ирсэн байна. Нар хиртэх үед та өөрийгөө шинээр тодорхойлж, харилцааны тал дээр чухал шийдвэрүүдийг гаргах бололтой.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Элдэв зүйлд сатаарч, зорилгоосоо хазайлгүй зүтгэснээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Хайр дурлалаа хайж байна уу?

Тоглоом шоглоомоос уйдаж эсвэл хэн нэгэн ямар нэг шийдэлд хүрэхийг хүлээхээс залхаж байна уу? Тэгвэл яг одоо энэ бүхэн зогсох болно. 2021 он танд хангалттай хайрын романс бэлдсэн байгаа. Мөн энэ жил хэн ч таныг хууран мэхэлж чадахгүй. Гэвч хоёрдугаар болон зургаадугаар сард тохиох Буд гарагийн буцах хөдөлгөөний үеэр аливаа зүйлд түрүүлж дуугарах хэрэггүй.

Матар

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 10)
Giambattista Valli, Spring 2021 Couture

2021 онд Санчир гараг таны ордыг орхин одсоноор хувийн амьдрал тань харьцангуй амар болж, дээрдэнэ. Хэрвээ 2020 онд танд хайр дурлалд анхаарал хандуулах зав чөлөө олдоогүй бол одоо танд хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөх боломж гарч ирж ирнэ. Харин ганц бие хүмүүс хайрын энергиэр цэнэглэгдэж, Тэнгэрийн ван гарагийн нөлөөллөөр содон зан араншинтай хүмүүст өөрийн эрхгүй татагдах болно. Энэ оны тавдугаар сарын 26-нд тохиох Сар хиртэлтээс шалтгаалж зургаадугаар сард хайр дурлалын харилцаа тань сэтгэл санааны хувьд хүнд үетэй тулгарах боловч энэ нь таныг илүү хүчтэй болгоно. Мөн 2022 онд бүх зүйл хэвийн болохоос өмнө буюу жилийн эцэст бас нэгэн том сорилт хүлээж байна.

Хайртай хүнтэй юу?

2021 онд та хоёрын харилцаанд олон зүйлс тохиолдох ч уйтгартай байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Магадгүй та шинэ зүйл туршиж, өөрөөр амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл хамтын амьдрал зохиож, илүү тогтвортой харилцаанд бэлэн болсон байж ч мэднэ. Хайртай хүнээ нэгдүгээрт тавьснаар дээрх бүх зүйл 2021 онд биеллээ олох боломжтой.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Ажил дээрээ гаргасан амжилт, бүтээл танд хангалттай байх болно. Түүнчлэн 2020 онд тохиолдсон таагүй үйл явдлын учир шалтгааныг олж, бүр мөсөн мартах хүсэл төрнө. Тэгвэл тавдугаар сард таны дотоод сэтгэл эмчлэгдэж, улмаар жилийн эцэст эерэг мэдрэмжээр дүүрэн байна гэдэгт итгээрэй.

Хайр дурлалаа хайж байна уу?

Матрын ордныхон үйл хөдлөл, алхам бүрээ энэ жил маш сайн анхаарч, хянамгай байх хэрэгтэй. Энэ жил таны замд олон шүтэн бишрэгч гарч ирэх ч тэд бүгд тантай ижил зүйл хүсэхгүй байх өндөр магадлалтай. Драматик үйл явдлууд, гял цал зүйлсэд анхаарлаа сарниулалгүй илүү тогтвортой зүйлс хүсэж байгаагаа битгий мартаарай.

Хумх

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 11)
Armani Prive, Spring 2021 Couture

2021 онд Санчир болон Тэнгэрийн ван гараг хумхын ордыг захирч байгаа тул энэ жил таны хувьд гайхалтай байх болно. 2021 он бол таны шоу, харин та гол дүр нь. Бархасбадь гараг таны ордод ихэнх цагийг өнгөрөөх учраас цоо шинэ дурлалын боломжууд таны эргэн тойронд гарч ирнэ. Ганц бие хүмүүсийн хувьд зүрх сэтгэлийг тань хайраар дүүргэхийн зэрэгцээ танд өөрийгөө илэрхийлэх орон зай үлдээх онцгой нэгнээ олох өндөр магадлалтай байна. Энэ онд амьдрал асар хурдтай, галзуу хэмнэлээр нисэн одох тул хайртай хүнтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөхийг зөвлөж байна.

Хайртай хүнтэй юу?

Гэр бүл, хамтын амьдралын талбарт хумхын ордод төрөгсдийг олон өөрчлөлт хүлээж байна. Зургаадугаар сард таны хүсэн хүлээсэн өөрчлөлтүүд тохиох болно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

2021 онд таны онлайн болон оффлайн амьдралд жинхэнэ гал асаж, дүрэлзэх хандлагатай байна. Та хүсээгүй байсан ч дурлалын харилцааны дутагдалд орохгүй бололтой. 2022 оноос өмнө таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэж, хайрын романсын гол баатар нь болох хэн нэгэн гарч ирэх өндөр магадлалтай байна.

Хайр дурлалаа хайж байна уу?

Эрх чөлөө, бие даасан байдал тань заримдаа хайр дурлалын харилцаанд тань саад болох нь бий. Тэгвэл танд хайртай ч эрх чөлөөтэй байдлыг тань хүндэлдэг онцгой нэгэн энэ зун гарч ирж, амьдралыг улам сонирхолтой болгох нь.

Загас

2021 оны хайрын зурхай: Энэ жил 12 ордыг юу хүлээж байна вэ? (фото 12)
Iris van Herpen, Spring 2021 Couture

Далай ван, Бархасбадь гарагууд тавдугаар сарын дундаас эхлэн бүтэн хоёр сарын турш загасны ордыг захирах бөгөөд энэ үеэр та өөрийнхөө мөрөөдлийн харилцааг ямар байх талаар төсөөлөлтэй болно. Гэхдээ хайр дурлалдаа автахаасаа өмнө "хайр" болон "хайртай хүндээ уусан алга болох" гэсэн хоёр ойлголтын хоорондох алтан дунджийг олоорой. Харин энэ жил сингл хүмүүс өөрийнхөө татагддаг хүмүүсээс тэс ондоо зан араншинтай хэн нэгэнд дурлаж болно. Ерөнхийдөө 2021 он бол хуучин итгэл үнэмшлээсээ ангижирч, хайр дурлалын илүү эрүүл, шинэлэг арга барилуудад орон зай нээж өгөх жил гэдгийг санаарай. Ингэхийн тулд үүлэн дээр хөвөх бус газарт буух хэрэгтэй болно.

Хайртай хүнтэй юу?

2021 оны эхний хагаст та одоо байгаа харилцаанаасаа юу хүсэж буйгаа тодорхойлж мөн одоогийн нөхцөл байдлаа бодитоор харах болно. Хэрэв танд ангижрах хэрэгтэй зуршлууд, хийх ёстой өөрчлөлтүүд байвал одоо л үүнийгээ хийх цаг нь ирээд байна. Харамсалтай нь зарим харилцаа зун дуустал тэсэн үлдэж чадахгүй ч хэрэв чадсан тохиолдолд урт удаан хугацаанд үргэлжлэх онцгой холбоо болон хувирна.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Хуучин шархаа эдгээж, шинэ адал явдалтай учирч, бүхнийг шинээр эхлэх жил. Өөрийгөө сайтар сонсож, хайр дурлалаас завсарлага авч, ер нь л өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л хий. Хэрвээ өнгөрсөнд тохиолдсон зүйлс шархлуулж, шинэ холбоо үүсгэхэд саад болж байвал одоо л бүхнийг мартаж, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх цаг үе ирсэн байгааг санаарай.

Хайр дурлалаа хайж байна уу?

Ямартаа ч шүтэн бишрэгчдийн арми тань 2021 онд цөөрөхгүй бололтой. Гуравдугаар сард тогтоосон шинэ холбоо тань зуны турш илүү онцгой зүйл болон хувирах магадлалтай. Хамгийн гол нь өөрийнхөө үзэл бодлыг тохиромжтой мөчид шулуухан хэлж байх нь чухал. Танд шаардлагатай орон зайг өгч чадах хүн ирээдүйд тань бүр ч илүү чухал байр суурийг эзлэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх