Хайх

Дэлхийн хамгийн үнэтэй машин ямар харагддаг вэ?

Дэлхийн хамгийн үнэтэй машин ямар харагддаг вэ?

Бас ямар үнэтэй вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт Ferrari 250 GTO загвар 1962 онд үйлдвэрээс гарсан цагаасаа хойш улам бүр нэр хүндтэй болсоор байна. Саяхан энэхүү автомашиныг 55 сая долларын үнээр дуудлага худалдаанд оруулж дээд рекордыг тогтоожээ. Хэрэв энэ худалдаа амжилттай болвол Ferrari 250 GTO нь түүхэнд дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй автомашин болох юм. Өмнө нь энэхүү дээд амжилтыг яг ижил загвартай ч улаан өнгөтэй  GTO эзэмшиж байжээ. Тэрхүү Ferrari нь 2014 онд дуудлага худалдаагаар 38 сая доллараар зарагдсан юм. Энэ хоёр машины үнийн ялгаа нь ердөө өнгөнд оршиж байгаа аж. Ихэнх GTO загвар улаан өнгөтэй байдаг. Харин хөх өнгийн GTO загвар маш ховор төдийгүй авто уралдаанд оролцож байсан учраас ийнхүү өндөр үнэлэгджээ. 

Сонирхуулахад, Ferrari 250 GTO дэлхийд ердөө л 39 ширхэг байдаг.

цааш үзэх