Гэр бүлийн аялалд төгс тохирох Land Rover Defender 130 загвар Монголд ирлээ
Бартаат замд хамгийн тав тухтай автомашин гэгддэг
2020 онд дэлхий дахинд танилцуулагдсан энэхүү загвар нь хамгийн бат бөх бөгөөд бартаат замд хамгийн тав тухтай автомашин гэгддэг. Defender 130-ын хувьд хамгийн том давуу тал нь 8 хүний суудалтай ба суудал хоорондын зай илүү өргөссөнөөр алс холын аялалд ч тав тухаа алдахгүй зорчих боломжийг бүрдүүлсэн. Уг автомашин нь D7X (Defender 7 Extreme) 1 Monocoque гэх нэг цул рамтай, их биед нь залгаас байхгүй тул Land Rover-ын бусад машинаас гурав дахин бат бөх юм.
Land Rover брэндийн шинэчлэгдсэн хүчтэй хөдөлгүүрийн хувьд урагшаагаа найман шатлалт автомат хурдны хайрцагтай, бензин болон дизель түлшний сонголттойгоор 2.0 литрийн 300 морины хүчтэй дөрвөн цилиндртэй, эсвэл Mild Hybrid 3.0 литрийн 6 цуваа цилиндртэй 400 морины хүчтэй гэсэн хоёр төрлийн сонголт бүхий хөдөлгүүртэй.
Mild Hybrid хөдөлгүүрийн онцлог нь шатахуун зарцуулалтыг багасгаж турбод хүч нэмэх үүрэгтэй. Давуу тал нь 6г/км нүүрс хүчлийн хийг багасгаж өгснөөр байгаль орчинд ч мөн бохирдол бага үүсгэж байгаа юм. Хот дотор 13-16 литр, шулуун замд 7-8 литр түлш зарцуулах ба 90 литрийн банкны багтаамжтай.
Энэхүү автомашины их бие хий нумын тусламжтайгаар газраас нийт 29.1 см хүртэл өргөгдөх бөгөөд ямар ч гадаргууд тулахгүй явах чадвартай. Terrain response буюу зам сонголтын ухаалаг систем нь автомашины тохиргоог ухаалгаар өөрөө тохируулж явах боломжтой. Тухайлбал урд бампер нь 38 градус, хойд бампер нь 40 градус, элгээрээ 28 градус хүртэлх өнцгийн налуугаар саадгүй явна. Иймээс энэ нь Монголын хэрэглэгчдэд хамгийн сайн таарах, бартаат замд явахад тохиромжтой хэмээгдэж буй.
- Бартаат зам туулах чадвараас илүүтэйгээр эрс тэс газрыг даван туулах чадвар нь сайжирсан бөгөөд, ширэнгэн ой, элсэн манхан болон нуурын мөсийг ч даван туулах юм.
- Нэгдсэн удирдлага бүхий часис системтэй (Integrated Chassis Control System) болсноор 2.5 км хүртэлх замын мэдээллийг урьдчилан тооцоолж бартаа болон огцом эргэлтүүдэд автомашиныг бэлтгэх.
- Бүх дугуйн ухаалаг хөтлөгч нь (Intelligent All-Wheel-Drive) мушгих хүчийг хамгийн оновчтой газарт дамжуулна.
- Усны гүн туулах чадвар 900 мм болсноос гадна толины мэдрэгч нь усны гүний мэдээллийг энтертэйнмент дэлгэцэд харуулдаг болсон.
- 45° өгсүүр зам туулах чадвартай.
- Terrain Response Pro 2 систем автоматаар замын гадаргууг таньж хамгийн тохиромжтой сонголтыг жолоочид санал болгоно.
- 3D Surround Camera буюу 3D орчны камер нь жолоочийн нүдэнд харагдах боломжгүй хэсгийг энтертэйнмент дэлгэцэд бодитоор харуулна.
- Advanced Driver Assistance Systems - Жолоочийн сайжруулсан туслах систем
- Adaptive Front Lighting систем нь 16 автомашиныг мэдэрдэг болсон.
Land Rover Mongolia
Facebook: Land Rover
Instagram: @landrover_mongolia
Вэбсайт: www.landrover.mn
Утас: 75753911