Хайх

Хамгийн боломжийн үнэтэй Ferrari

Хамгийн боломжийн үнэтэй Ferrari

Ferrari California T

Text: Г.Тэмүүлэн


Ferrari-тай болохыг хүсэгчдэд мөрөөдлөө биелүүлэх боломж илүү ойртлоо. Энэ гуравдугаар сард Женевийн авто шоун дээр танилцуулсан 198 мянган долларын үнэтэй California Т загвар хамгийн хямд Ferrari-аар тодроод байна

Ferrari компани анх 2008 онд Парисын автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан загвараа энэ жил шинэчилсэн нь тансаг, спорт машинд дурлагсдын анхаарлыг маш их татаад байна. Хэдийгээр California T загвар хамгийн боломжийн үнэтэй Ferrari болсон ч тус машины үндсэн үзүүлэлт нь өөрчлөгдөөгүй. Тэр 3,6 секундэд 100 км/ цаг хурдлах чадвар бүхий 560 морины хүчтэй, V8 хөдөлгүүр дээрээ нэмээд "Handling Speciale" гэх жолоодлогыг улам сайжруулсан нэмэлт системтэй болсон. Хамгийн гайхалтай нь энэхүү супер машин 100 км зам туулахад ердөө 10,5 л түлш зарцуулна. 

Хамгийн боломжийн үнэтэй Ferrari (фото 1)Хамгийн боломжийн үнэтэй Ferrari (фото 2)Хамгийн боломжийн үнэтэй Ferrari (фото 3)

Үүнээс гадна тансаг машины нэг гол үзүүлэлт болох дуу, чимээ багатай байх тал дээр Ferrari-гийн мэргэжилтнүүд шинэ дэвшилт гаргасан. Тэд хурдны хайрцгийг долоон шатлалтай, хос авцуулах холбоотой болгож өгснөөр яндангийн дуу чимээ эрс багасчээ.

 

California T загварын дотоод интерьерийн хувьд маш тухтай болгож буй зүйл нь сэлүүхэн орон зай юм. Хамгийн сайн чанарын арьсан бүрээс болон Apple Carplay систем зэрэг нь орчин үеийн, нэн тохилог мэдрэмж төрүүлэх болно. Харин үнийн хувьд АНУ-н мужуудаас хамааран бага зэрэг өөр байх бөгөөд ерөнхий үнэ нь 198 доллараас эхэлж байна. 

цааш үзэх