Хайх

No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ

No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ

Тагнуул 007, Land Rover Defender V8, улаан хивс, хүндэт зочид болон бусад

Text: Buro.Mongolia


Дэлхий дахинаа есдүгээр сарын 29-нд, харин Монголд 30-ны өдөр кино урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээсэн нэгэн чухал үйл явдал болж өнгөрсөн нь Их Британийн домогт тагнуул Жеймс Бондын 25 дах адал явдал буюу "No Time to Die" бүтээлийн нээлт байлаа. Өдгөө 53 настай Дэниел Крейгийн хамгийн сүүлийн Бондын дүр гэдгээрээ илүү онцгойрч хүлээлт үүсгээд байсан уг кино нь бүх цаг үед өөрийн улаан хивсний ёслол дээр хамгийн өндөр зэрэглэлийн зочдыг цуглуулдгаараа алдаршсаар ирсэн ба энэ жил ч мөн ялгаагүй олныг шуугиулсан үйл явдал боллоо.

No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 1)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 2)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 3)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 4)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 5)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 6)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 7)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 8)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 9)

"No Time to Die" бүтээлд Дэниел Крейг, Рами Малек, Леа Сейду, Ана де Армас, Лашана Линч зэрэг "А" зэрэглэлийн жүжигчдээс гадна Их Британийн топ автомашин үйлдвэрлэгчдийн алдарт загварууд анхаарлын төвд байж адал явдлын салшгүй нэг хэсэг болсон юм. Тэр дундаас Land Rover брэнд кинонд гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй кинонд зориулж хамгийн сүүлийн үеийн Defender загварынхаа бүхэлдээ хар өнгийн тусгай edition-г гаргасан билээ. Бүхэлдээ хар атлаа тод неон цэнхэр тоормозны гэрлээрээ шууд л харц булаах сүрлэг Defender автомашинууд ойн манан дунд Бондын араас хөөж, замдаа хэд хэдэн ч удаа бүтэн эргэлдэн онхолдож гайхалтай үзүүлбэрүүдийг гүйцэтгэсэн нь тус машины бат бөх байдлыг харуулсан, хязгаарыг нь сорьсон сэтгэл огшуулам дүр зураглал болсон байлаа.

No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 10)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 11)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 12)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 13)

"Уг кино нь адал явдал, тулаантай хэсгүүдээр дүүрэн учраас драматик, баатарлаг хэсгүүдийг дэлгэцэнд тодоор харуулахын тулд машинууд маань аюулгүй байдлын хувьд хамгийн дээд зэрэглэлийн байх шаардлага гарсан. Дотор нь байгаа жолоочоо аврах, нэг бартаат хэсгийн зургийг хэд дахин авах зэргээр киноны зураг авалт маш удаан үргэлжилдэг тул бүх талдаа аюулгүй байх нь чухал байсан. Land Rover-ын автомашинууд ч энэ шаардлагыг хамгийн сайн хангаж чадсан гэж бодож байгаа" хэмээн No Time to Die бүтээлийн автомашин зохицуулагчаар ажилласан Нэйл Лаетон энэ талаар хуваалцсан байна.

Энэхүү хамтын ажиллагааг тохиолдуулан Монгол дахь Land Rover брэндийн албан ёсны төлөөлөгч Старчейз Автомотив Лимитд ХХК "No Time to Die" киноны нээлтийг хязгаарлагдмал тооны зочдын хамт өнгөрөгч Пүрэв гарагт хийлээ. Ингэхдээ тэд халдвар хамгааллын аюулгүй байдлыг ханган зочин бүрээс түргэвчилсэн тест авч зочдоо Prime Cineplex кино театрын танхимуудад цөөн тоогоор хуваарилан суулгаж үзвэрээ зохион байгуулсан билээ. Кино үзвэрийн дараа зочдыг коктейль үдэшлэг хүлээж байсан ба ширээ дүүрэн зоог, хамтлаг дуучдын амьд тоглолт, покер, азын сугалаа зэрэг олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн үдэш болж өнгөрлөө.

No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 14)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 15)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 16)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 17)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 22)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 23)

No Time to Die кино нь тагнуулч Жеймс Бондын дүрийг сүүлийн 15 жилийн хугацаанд гаргасан жүжигчин Дэниел Крейгийн төгсгөлийн анги юм. Дэниел Крейг анх 2006 онд "Casino Royale" бүтээлээр Жеймс Бондын ертөнцөд нэвтэрсэн бөгөөд "буухиаг дараагийн хүнд дамжуулахад бэлэн болсон" тул ийнхүү франчайзаас гарах болсноо мэдэгдсэн билээ. Бүтээлийн найруулагчаар "Beasts of No Nation", "It" кинонуудаараа танигдсан Кэри Фукунага ажилласан бол Билли Айлиш киноны дууг бичиж, дуулсан бөгөөд уг бүтээлээрээ Грэммигийн шагнал гардуулах ёслолын "Визуал медиад зориулагдсан шилдэг дуу" төрөлд ялалт байгуулсан билээ.

Ердийн загвараасаа илүү өндөр үнээр гарах Land Rover Defender V8 автомашин нь тансаг зэрэглэлийн талбар луу орж буй Defender загварын шинэчлэгдсэн хувилбар юм. Jaguar Land Rover компанийн алдарт 5.0 литрийн supercharged V8 хөдөлгүүртэй бөгөөд найман шатлалт хурдны хайрцаг, дөрвөн дугуйн хөтлөгчтэй. Мөн Defender загварын бартат зам дээрх давуу талуудыг өөртөө агуулахын зэрэгцээ илүү тав тухтай байдлыг хангасан нэмэлт функцүүдтэй гэдгээрээ онцлог билээ.

No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 24)
No Time to Die – Жеймс Бонд киноны Монгол дахь нээлтийн арга хэмжээ (фото 25)

Land Rover Defender V8 загвар нь 2022 онд Монголд орж ирэх боломжтой ба одоогоор урьдчилсан захиалгаа авч байгааг дуулгахад таатай байна.

Старчейз Автомотив Лимитд ХХК

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 65/1, Улаанбаатар хот

Утас: 99118301, 99118375, 75753911

Facebook хуудас: Land Rover

Instagram: @landrover_mongolia

www.landrover.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх