Хайх

Porsche эзэмшигчийн түүх: Big Gee болон түүний Panamera

Porsche эзэмшигчийн түүх: Big Gee болон түүний Panamera

Text: Buro.Mongolia


Porsche брэнд Монголд албан ёсоор орж ирсний таван жилийн ойн баярт зориулсан таван хэсгээс бүрдэх “Porsche эзэмшигчийн түүх” цувралын эцсийн дугаарт Т.Мөнх-Эрдэнэ буюу рэппер Big Gee оролцлоо. Тэрээр өөртөө догшин гэмээр асар их эрч хүч болон уян зөөлөн зан чанарыг нэгтгэж чаддаг нь яг л түүний сонгосон Panamera машины төгс тодорхойлолт билээ.

“Спорт лимузин”. Том зайтай, тансаг атлаа мөн асар хүчтэй, хурдан бөгөөд унаад явахад сэтгэл огшоом. Нэг машиныг ийм олон үгээр тодорхойлоход утгын хувьд зөрчилдөөнтэй санагдаж болзошгүй ч Panamera-гийн хувьд боломжгүйг боломжтой болгож чадсан загвар юм. Хаалгыг нь онгойлгон дотор нь суумагц жинхэнэ тансаг зэрэглэл гэх ойлголтыг бүрэн дүүрэн мэдрүүлж чаддаг энэ машин нь үнийн хувьд өндөр хэдий ч ямар ч зам дээр, ямар ч нөхцөлд гүйцэтгэл болоод хэрэглээний практикал байдлын хувьд 100% сэтгэл ханамжийг өгч чаддаг учир ийнхүү зүй ёсоор үнэлэгдсэн байдаг.

Porsche эзэмшигчийн түүх: Big Gee болон түүний Panamera (фото 1)
Porsche эзэмшигчийн түүх: Big Gee болон түүний Panamera (фото 2)

“Porsche бол миний олон жил хөдөлмөрлөсний үр дүнгийн нэг хэсэг.”

Porsche эзэмшигчийн түүх: Big Gee болон түүний Panamera (фото 3)

Спорт машин шиг байх гэж оролддог лимузинууд орчин үеийн зах зээл дээр олон хэдий ч Panamera шиг тансаг зэрэглэлийн дөрвөн хаалгат спорт машин гэж одоогоор үгүй. Хот дотор аажим хөлөглөн явахад байж болох хамгийн боловсон тансаг мэдрэмжийг авч, арай илүү холын замд гармагц уралдааны машины догшин авирыг нэгэн зэрэг мэдэрнэ гэдэг Panamera-д л байдаг ид шид билээ.

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

www.porsche.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх