Хайх

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин

Spoiler alert!

Text: Г.Тэмүүлэн


"The Fate of the Furious" кино Улаанбаатар хотын кино театруудаар нээлтээ хийгээд удаагүй байна. Энэхүү киноны зураг авалтанд зориулж тусгайлан тоноглосон 300 гаруй автомашин ашигласан. Мэдээж хэрэг Дом, Летти, Хоббс ба багийн бусад гишүүд ээлжит адал явдлынхаа үеэр маш олон автомашин жолоодож, уралдаaнд оролцож, шарваж, сүйтгэнэ. Тэд Куба улсад гудамжны уралдаан зохиож, Исланд ба ОХУ-д мөсөн дээр давхих гээд янз бүрийн адал явдалтай тулгардаг.

Сүүлийн 16 жилийн турш автомашин сонирхогчдын дунд хүлээлт үүсгэдэг болсон "The Fast and the Furious" франчайзын найм дах ангид хамгийн их анхаарал татаж, харц булааж байгаа 10 машиныг харцгаая.

Dodge Ice Charger

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 1)

"The Fast and the Furious" киноны гол дүр болох Дом Торетто (Вин Дизель) Dodge Charger унах дуртай гэдгээрээ алдартай. Тэгвэл сүүлийн ангид энэхүү Dodge Charger-ыг Домд тусгайлан зориулж шинээр тоноглосон байна. Жишээ нь метал эх бие, мөсөн дээр давхих зориулалттай 18 инчийн өргөн, хадаастай дугуйг суулгаж өгчээ.

1966 Corvette Stingray

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 2)

Домын хайртай бүсгүй Летти Ортиз (Мишель Родригез) Нью-Йорк хотын замаар 1966 оны час улаан өнгийн Chevrolet Corvette Stingray машиныг хөлөглөн давхидаг. Цэмцгэр хэрнээ хүчирхэг энэхүү америк машин яг л Леттид зориулагдсан байлаа.

Mercedes-AMG GT

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 3)

Киноны бас нэгэн гол дүр болох Теж Паркер (Рэпер Ludacris) "The Fate of the Furious" киноны үеэр матт саарал өнгөтэй, уралдааны хар судалтай Mercedes-AMG GT автомашин унадаг. Энэхүү автомашин нь дөрвөн литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй бөгөөд 577 морины хүчин чадалтай. 

Bentley Continental GT BR9 Coupe

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 4)

Роман Пирс (Тайриз Гибсон) Нью-Йорк хотоор цагаан ба улаан дарсны өнгөтэй Их Британийн тансаг зэрэглэлийн Bentley Continental автомашин хөлөглөдөг. Сонирхуулахад ойролцоогоор 250 мянган долларын үнэтэй энэхүү Bentley-г зураг авалтын үеэр жинхнээсээ эвдэлсэн байна.

Lamborghini Murcielago

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 5)

Романы унадаг бас нэг тансаг зэрэглэлийн автомашин бол Lamborghini Murcielago юм. Тэрээр Оросын цасархаг нутгаар энэхүү улбар шар өнгийн Lamborghini-тай давхидаг. Харамсалтай нь кинонд энэ хүлэг ч гэсэн дээрх Bentley-гийн адилаар удаан тэсэхгүй. Lamborghini Murcielago-гийн үйлдвэрлэлтийг 2010 онд зогсоосон бөгөөд Lamborghini Aventador загвараар шинэчилсэн байна. Lamborghini Murcielago автомашин нь 6,2 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүртэй. Тиймээс 0-100 км хурд авахдаа ердөө л дөрвөн секунд зарцуулна.

Ice Ram

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 6)

Хоббс буюу Дуэйн Жонсон мэдээж өөртэйгөө ижил хүчирхэг унаа сонгожээ. Мөсөн дээр явах зориулалттай, бүрэн тоноглогдсон тус автомашин өмнө нь энгийн нэг дунд оврын ачааны тэрэг байсан гэвэл та итгэх үү?

Jaguar F-Type Coupe

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 7)

Декард Шоу (Жейсон Стэтхэм) энэ удаад ч гэсэн Jaguar F-Type загварын машинд үнэнч хэвээрээ үлдлээ. Тодорхой шалтгаанаар "манай" талд орсон Декард Шоу таван литрийн багтаамж бүхий V8 хөдөлгүүртэй, 550 морины хүчтэй Jaguar F-Type автомашиныг жолооджээ.

Rally Fighter

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 8)

Летти Ортиз Америкийн Local Motors компанийн бүтээсэн Rally Fighter гэх энэхүү бартаат замын "мангас"-ыг жолооддог. Автомашин сонирхогчдын бүтээсэн энэхүү спорт загварын хүлгийг тус кинонд зориулж хадаастай дугуй, LED гэрлээр тоноглож өгчээ. Элс, шороо гээд төрөл бүрийн бартаат замыг саадгүй туулдаг уг машины дээд хурд 210 км/цаг хүрдэг байна.

Ripsaw

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 9)

Теж Паркерын танк унах мөрөөдөл энэ удаад биеллээ олжээ. Тэрээр "Fast & Furious 6" кинонд танк унасан өрсөлдөгчиддөө атаархаж байсныг та санаж байна уу? Тэгвэл Теж Паркер "The Fate of the Furious" кинонд Howe & Howe Technologies компанийн АНУ-ын Батлан хамгаалах яаманд зориулж бүтээсэн, дээрээ пулемёттой Ripsaw танкийг унаж мөрөөдлөө биелүүлсэн байна.

Subaru BR-Z

The Fate of the Furious кинонд гардаг шилдэг 10 машин (фото 10)

"The Fate of the Furious" кинонд зориулж дөрвөн ширхэг Subaru BR-Z автомашиныг тоноглож бэлдсэн байна. Тэгэхдээ эдгээр машины гурав нь зураг авалт дуусахад эвдрэлгүй үлджээ. Энэ нь гайхамшиг гэнэ. Учир нь ийм хэмжээний блокбастер кино хийхэд автомашинуудын 25% нь л "амьд үлддэг" байна.

цааш үзэх