Хайх

Энэ өдрийн интерьер: Лондон дахь Юрген Теллерийн зургийн студи

Энэ өдрийн интерьер: Лондон дахь Юрген Теллерийн зургийн студи

Бетон ба маш их цагаан өнгө

Text: Buro.Mongolia


Зураг:

Өдөөн хатгасан бүтээлүүдээрээ алдартай Германы зурагчин Юрген Теллер өөрийн Лондон дахь зургийн студийг танилцууллаа

Түүний зургийн студи үйлдвэрийн стильтэй, цагаан ба саарал өнгөний хослолтой том өрөөнүүдээс бүрджээ. Харин студийн дотор байрлах цэцэрлэгжүүлсэн ногоон булангууд интерьерийн гол онцлог болж өгсөн харагдлаа. "Эдгээр цэцэрлэгүүдийг хотын энд тэнд байрлах жижиг цэцэрлэгт хүрээлэнгүүдээс санаа авч бүтээсэн. Тэд хотын дүр төрхийг зөөллөж өгдөг" гэж Теллер ярьсан байна.

Энэхүү студийг олон хуучин барилгыг нэгтгэн бүтээсэн бөгөөд интерьер дизайны "6a" студи загварыг нь гаргасан юм. Юрген Теллер шинэ студид нүүж орсноо японы Bo Ningen хамтлагийн зураг авалтыг хийж бас өөрийн нүцгэн хөрөг зургийг авч тэмдэглэжээ.

Энэ өдрийн интерьер: Лондон дахь Юрген Теллерийн зургийн студи (фото 1)Энэ өдрийн интерьер: Лондон дахь Юрген Теллерийн зургийн студи (фото 2)

цааш үзэх