Хайх

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм

Интерьер дизайнерууд зөвлөж байна

Text: Buro.Mongolia



"Яг хэрэглэх тавилгаа л худалдан ав. Тренд болон хэвшмэл ойлголтуудаас ангид байхыг хичээ"

Элеонор Кординг-Бут, Интерьер дизайны блогер

Өөрийн амьдралын хэмнэл, сонирхолдоо тааруулан орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, хэрэв танд зочдын унтлагын өрөө, эсвэл харанхуй өрөө огт хэрэггүй бол бусдын адил заавал тийм төрлийн өрөө гаргах шаардлага байхгүй. Харин оронд нь ажлын, эсвэл спортоор хичээллэх өрөө гээд яг өөрт хэрэгтэй орон зайгаа тохижуулах тал дээр анхаараарай. Тавилга сонгохдоо мөн адил дүрэм баримтлахыг зөвлөж байна.

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм (фото 1)

"Гэрт байгаа зүйлсийнхээ зүсийг хувиргахаас айх хэрэггүй"

Матильда Гоад, Интерьер дизайнер

Эмээ, өвөөгөөс өвлөгдсөн шкаф, тавиур, гэрлийн бүрхүүл тань элэгдэж гандаад огт хэрэглэгдэхгүй байна уу? Тэгвэл тэдгээрийг өөр өнгөөр будаж шинэчлээрэй. Заавал үнэтэй шинэ тавилгууд авах гэж яарах хэрэггүй.

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм (фото 2)

"Модон тавилга олон байх шаардлагагүй"

Сандрин Жан Феррон, Vinterior тавилгын дэлгүүрийн үүсгэн байгуулагч

Интерьерт нэгээс илүү модон тавилга, декор зэрэг нь эклектик уур амьсгал бүрдүүлж чадвал санаа зовох зүйл үгүй билээ. Харин хоорондоо зохицохгүй хийц дизайнтай бол олон ширхэг модон зүйл авах гэж хичээх хэрэггүй.

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм (фото 3)

"Өөр өөр эриний тавилгуудаас сонголтоо хий"

Лаура Жексон, Glassette тавилгын дэлгүүрийн үүсгэн байгуулагч

Би олон төрлийн хэв маяг, өөр өөр эрин үеийн тавилга болон декоруудыг хооронд нь хослуулах дуртай. Гэрт маань 1960-аад оны тавилга болон 2000-аад оны контемпорари стилийн зүйлс олон байдаг. Ерөнхийдөө хүн бүр л өөрийн гэсэн сонирхолтой байдаг тул яг өөрт таалагдах орчноо бүрдүүлэхдээ олон төрлийн дизайныг хослуулаарай.

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм (фото 4)

"Талбай багатай өрөөнд максималист стиль зохицдог"

Гергей Эрдэй, Интерьер дизайнер

Жижиг талбайтай өрөөнд тод, динамик орчныг бүрдүүлэхээр зэхэж буй хүмүүс максималист хэв маягийн зүйлсийг анхааралдаа аваарай. Тод хээ, угалзтай ханын цаас ванны өрөөнд онцгой нэгэн өнгө аясыг бий болгоно. Харин тансаг бор өнгийн хана унтлагын өрөөнд тань 70-аад оны шик уур амьсгал оруулна. Гялтганасан деталиуд, төрөл бүрий толь, декорын тод элементүүд мөн сонгож болно.

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм (фото 5)

"Өнгөний сонирхолтой хоршил үүсгэ"

Жермэйн Галлачер, Интерьер дизайнер

Би ягаан болон неон шар өнгийг хооронд нь хослуулах дуртай тул оффисын маань дотоод засалд эдгээр өнгө давамгайлж байгаа. Тун дажгүй болсон шүү. Тиймээс хоорондоо огт зохицохгүй өнгөнүүд гэж байхгүй гэдгийг хэлмээр байна.

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм (фото 6)

"Хэт их гэрэлтүүлэг гэж үгүй"

Изабель Дуберн-Маллевайс, The Invisible Collection тавилгын дэлгүүрийн үүсгэн байгуулагч

Гэртээ адрын, босоо, ширээний гээд олон төрлийн загвартай, зөөлөн гэрэлтүүлэгтэй гэрлийн бүрхүүл ашиглахыг зөвлөж байна. Мөн маш хурц туяатай гэрлээс зайлсхийх нь зүйтэй.

Гэрээ зөв тохижуулахад туслах 7 чухал дүрэм (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх