Хайх

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая

Text: Б.Энххүслэн



ГОВЬ монгол ондоошлын тусгал болсон ноолууран материалаар хувцас урладаг. Тиймээс тэд дан ганц өөрсдийн үйлдвэрлэлтдээ анхаараад зогсохгүй улсынхаа нүүр царайг төлөөлөх тал дээр ач холбогдол өгдөг билээ. Тэгвэл брэндийн зүгээс тус зорилгынхоо хүрээнд өөрсдийн Flagship Store буюу төв дэлгүүртээ интерьерийн цогц шинэчлэлтийг оруулжээ. Дэлгүүрийн дотор засал бүхэлдээ монгол аж ахуй, өв соёл, тал нутгийн байгалийн тогтцыг илтгэх ба өнцөг булан бүрд нь сонирхол татахуйц тавилга, декор, инсталляцууд байршсан харагдана. Тиймээс дотоодын үйлчлүүлэгчдээр зогсохгүй олон улсаас хүрэлцэн ирсэн жуулчид ГОВЬ-ийн төв дэлгүүрээс худалдан авалт хийх зуураа бидний соёлтой дэргэдээс нь танилцах боломжоор хангагдаж байгаа юм. Монголын нүүрийг тахалж, олон улсаас ирэх гаднынхны заавал очих ёстой цэгээр нэрлэгдэж буй тус газраар BURO. ч мөн зочилж, дотоод заслын чимхлүүр деталь болон утга агуулгатай нь танилцлаа.


Юуны өмнө төв дэлгүүр хоёр жигүүрт хуваагдах бөгөөд саяхан шинэчлэгдсэн хэсгийн нэгдүгээр давхар нь дан эмэгтэй загваруудад зориулагджээ. Харин дэлгүүрийн эсрэг жигүүрт эрэгтэй хувцас болон үйлчлүүлэгчдийн тухлан суух боломжтой кофе шопыг шийдсэн байна. Ингэхдээ эмэгтэй хувцасны тасаг Монголын үзэсгэлэнт байгалийг илэрхийлэх ерөнхий концепцид суурилсан бол дотоод засал нь өнгөрсөн жил өөрчлөгдсөн эрэгтэй хувцасны хэсгээс монгол ахуйн соёлыг тольдох боломжтой. ГОВЬ дизайны шийдлээр дамжуулан орчин хоорондын заагийг тогтоосон нь энэ юм. Тэдний хийсэн интерьерийн хувьслаас хувцасны дэлгүүрийг дөрвөн хананы дунд байрших бүтээгдэхүүнээр тодорхойлох нь явцуу ойлголт гэдгийг анзаарах боломжтой. Учир нь ГОВЬ загваруудаа дан ганц өлгүүрт тохоод орхилгүй тусгай концепциор зангидаж загвар, өв уламжлал болон модерн хийц хосолсон орчныг бүтээсэн байна.

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 1)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 2)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 3)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 4)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 5)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 6)

Сүүлд шинэчлэгдсэн эмэгтэй хувцасны тасгийн хувьд HOW архитектурын компани зураг төслийг нь гарган ажиллажээ. Тухайн хэсгийн босгыг даван орчноо ажвал сувдан цагаан, бор, шаргал, саарал өнгө давамгай анзаарагдана. Энэ нь байгалийн шинж чанарыг тэр дундаа говь нутгийн уул ус, ургамал, чулууг илэрхийлж байгаа юм. Байгальд ирсэн мэт тус мэдрэмжийг ГОВЬ дэлгүүрээр нь орсон хүн бүрд өгөх зорилготой. Тиймээс өнгөний шийдлээс гадна гэрэлтүүлэгтээ ч мөн онцгой анхаарчээ. Нарны гэрэл тусаж буй мэт болгохын тулд тэд уян тааз суурилуулж зөөлөн туяатай гэрлийг хийсэн байна. Энэхүү шийдэл нь хувцасны дэлгүүрт оруулах маш чухал үзүүлэлт гэдгийг загварын хорхойтнууд сайн мэддэг. Учир нь дотор гэрэлтүүлэг байгалийн гэрэлтэй ойр байх тусам хувцасны өнгө хувирахгүй, аливаа харааны төөрөгдөл үүсэхгүй яг л байгаагаараа харагддаг давуу талтай. Ингэснээр хэрэглэгчид өөрт тохирсон зөв худалдан авалт хийх ач холбогдолтой юм.

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 7)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 8)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 9)

Дэлгүүрийн хойморт сүндэрлэх хад чулуу мэт инсталляцийн хувьд Дундговь аймгийн гайхамшигт байгалийн тогтцуудын нэг Цагаан суваргыг бэлгэдэх ажээ. Энэ бол дотоод орчныг байгальтай ойртуулахын тулд хэрэгжүүлсэн бас нэгэн шийдэл бөгөөд бүтээл дээрх зураас болон товруунууд ноолуурын ширхэгтэй уялдаж, дахин давтагдашгүй шинж чанарыг нь улам тодотгож буйг брэндийн зүгээс онцолсон юм. Ингэхдээ ГОВЬ бүтээлийнхээ тавиур дээр ноолууран гутлуудаа өрж, үүгээрээ бүтээгдэхүүнийхээ байгальд ээлтэй чанарыг илтгэх давхар утгыг шингээсэн байна.

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 10)

ГОВЬ интерьертээ хүрээлэн буй орчноос гадна өөрсдийн түүхийн эд, үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөс сэдэвлэн чимхлүүр деталиудыг нэгтгэсэн байв. Тухайлбал, дэлгүүрийн угталтын хэсгийн хананд нэхмэлийн машинаас гарах утасны эрчлээсийг оруулжээ. Мөн тухайн давхрын төв цэгт оньсон тоглоомын хэлбэртэй ширээг байрлуулсан нь саатаж харах бас нэгэн хэсэг байсан юм.

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 11)

Эмэгтэй хувцасны тасгийн хоёрдугаар давхарт аяллын цүнх, дэр, ноолууран хөнжил зэрэг ахуйн бүтээгдэхүүнүүд болон хүүхдийн хувцаснууд байршсан харагдана. Тэр ч утгаараа тухайн хэсэгт монгол гэрийн доторх уур амьсгалыг цогцлоохыг зорьсон байна. Тодруулбал, талбайн төв хэсэгт монгол гэрийн ханыг босгож, хойморт нь алтлаг тоноглолтой авдар болон морин хуурыг залжээ. Тэндээс эгц дээш харвал хөх тэнгэрийн зураглалтай гэрлийн бүрхүүлийг суурилуулж, интерьерийн ерөнхий концепц болсон байгалийн өнгө аясыг орхигдуулаагүй байна. Мөн энэ давхарт бяцхан үрсийн тав тухыг хангах тусгай хувцас солих өрөөг гаргаж өгснөөрөө онцлог болжээ. Харин хоёр давхраас доош өнгийж дэлгүүрийг ерөнхийд нь тольдвол мозаик бүтээл мэт цоохортон харагдах гантиг чулуун шал нь мөн л байгалийн өнгө аясыг мэдрүүлэх болно.

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 12)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 13)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 14)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 15)
ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 16)

Интерьерийн гадна төрх өв тэгш байхаас гадна тухайн орон зай хүний тав тухыг хангахад чиглэсэн байх ёстой. Тиймээс ГОВЬ дизайнаа гаргахдаа эргономик талаас нь ч мөн бодолцжээ. Жишээ нь, өлгүүр хоорондын орон зайг хангалттай байхаар шийдсэнээр хэрэглэгчид аливаа саадгүй алхан, загваруудаа сонирхох боломжтой. Түүнчлэн өлгүүрийн оройд тусгай ховилыг оруулж хувцас нэг бүр ялгарч харагдахаар бодолцон хийжээ. Энэ нь жижиг деталь мэт боловч худалдан авалтын үйл явцыг хялбарчилдаг чухал үзүүлэлт юм.

ГОВЬ-ийн төв дэлгүүрийн шинэчлэгдсэн интерьерийг дотроос нь харцгаая (фото 17)

Монголын үнэт зүйлийн нэг ноолуураар урласан загваруудыг өв уламжлал, үзэсгэлэнт байгаль, сүүлийн үеийн интерьерийн шийдэл хосолсон цогц орчноос тольдох боломжтой тус газар нь хувцасны дэлгүүр гэх ойлголтыг тэлжээ. Энэ бол хэрэглэгчдийн тав тухтайгаар үйлчлүүлэх цэг төдийгүй жуулчдад эх орныхоо нэгээхэн хэсгээс таниулах бичил платформын үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм.


GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх