Хайх

Гэртээ \"Gucci\" уур амьсгал оруулах боломж: Шинэ цуглуулгатай танилцацгаая

Гэртээ "Gucci" уур амьсгал оруулах боломж: Шинэ цуглуулгатай танилцацгаая

Лааны суурь, ханын цаас зэргээс бүрдсэн цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Ресторан, музейгээс эхлээд аяллын тухай апп хүртэл гаргасан Gucci "хаант улс" гэр ахуйн аксесуараас бүрдсэн цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгад дэр, лаа, хүжний суурь, сандал, ханын цаас гэх мэт гэрээ бүтэн Gucci-гийн хэв маягт оруулах боломжтой бүхий л зүйлс багтжээ. Мөн Алессандро Микеле уг цуглуулгадаа жүрж, ваниль, нимбэг, сарнай зэрэг анхилам үнэртэй лаа, хүжийг багтаасан байна. Харин ханын цаасны хувьд Gucci-гийн хувцас загваруудыг санагдуулам сонирхолтой хээ агуулах бөгөөд торгон, хулдаасан зэрэг материалын өргөн сонголттой гарчээ.

Романтик цэцгэн хээ болон брэндийн бэлэг тэмдэг болсон бар, могой зэрэг амьтдын хатгамлаар чимэглэгдсэн гэр ахуйн аксесуарууд mytheresa.com вебсайт дээр худалдаалагдаж байгаа бөгөөд 250-2980 еврогийн үнэтэй ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх