Хайх

Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж

Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж

Text: Buro.Mongolia


Бид тусгаарлалтын горимд шилжсэн үеэс эхлэн бага тусмаа сайн гэх ойлголт өөрчлөгдөж байна. Учир нь ихэнх цагаа гэртээ өнгөрүүлж тав тух хамгаас чухал байгаа энэ үед минимализм хэрэглэгчдийн сонголтын тэргүүн эгнээнд жагсахаа больжээ. Харин үүний оронд бид бүгдийн хүсээд буй тэрхүү тав тухыг олгох "Rustic Vogue" чиг хандлагыг тогтоогоод байна.

“Rustic Vogue” дизайн шинэ ба хуучныг нэг дор цогцлоодог. Модон шал, винтэж хивс, гар хийцийн шавар ваар, олон төрлийн ургамлууд “rustic” гэх үгийг илтгэдэг бол “vogue” нь орчин үеийн алтлаг гэрлийн бүрхүүл болон дүрслэх урлагийн бүтээлүүдээр тодорхойлогддог билээ. Уг интерьерийн дизайнд саармаг, гүн байгалийн өнгөнүүд давамгайлдаг ба эдгээрийг алтан шаргал, beige өнгийн детальтай хослуулдаг юм. Энэхүү хоршил нь гэрт өөрийн гэсэн зан байдлыг бий болгохын сацуу хэт хуучинсаг харагдуулдаггүй сайн талтай. Материалын хувьд мод, шавар, ноолуур, чулуу зэрэг байгалийн түүхий эдийг ашигладаг. Түүнчлэн энэхүү хэв маяг тогтвортой хөгжлийн зорилгод нийцдэгээрээ бусдаасаа онцлог билээ. Учир нь “Rustic Vogue” орчныг бүрдүүлэхэд хуучны, винтэж болон сайжруулан засварласан эдлэлүүд чухал байр суурийг эзэлдэг тул хүрээлэн буй орчноо бохирдуулж хаяхын оронд гэрийнхээ декор болгон чимж шинэ ч гэлээ эдэлгээ богино, чанаргүй зүйлүүд авахаас сэргийлдэг байна. Товчхондоо, та гэрээ тохижуулахдаа цаг хугацааг ухраан бага насандаа эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмжээ орчин үеийн шийдэл болон тав тухтай байдалтай хослуулахад хангалттай юм.

Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж (фото 1)
Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж (фото 2)
Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж (фото 3)
Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж (фото 4)
Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж (фото 5)
Интерьерийн тренд: Эмээ, өвөөгийнхөө гэрээс авдаг байсан дулаан мэдрэмж (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх