Хайх

Үнэ цэнэтэй бүхнийг нэг дор цогцлоосон Олимпик Резиденс

Үнэ цэнэтэй бүхнийг нэг дор цогцлоосон Олимпик Резиденс

Амжилтын оргилд гарсан хүмүүсийн анхааралд

Text: Ж.Чинбат


Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн чиглэлд цоо шинэ өнгө төрх авчирсан төслүүдээс бид энэ удаад Олимпик Резиденс цогцолборыг онцолж, түүний архитектур дизайныг хэрхэн хийснийг болон тансаг зэрэглэлийн орон сууцны интерьер дизайн, эргэн тойрны үзэмж нь ямар болохыг сонирхож үзлээ

Өмнө нь Улаанбаатар хотын хамгийн гол гудамж Энхтайвны өргөн чөлөө байсан бол орчин үед Олимпийн гудамж энэ үүргийг биелүүлэх болжээ. Төрийн ордны өмнөх уулзвараас эхлэн Богд Хан уулын ам хүртэл үргэлжлэх энэхүү босоо чиглэлийн гудамжинд Монгол улс дахь хамгийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгүүд баригдаж, цоо шинэ өнгө төрхийг Улаанбаатар хотод авчраад байна. Цаашид ч ойрын 5-10 жилийн хугацаанд энэ гудамжинд маш олон тансаг зэрэглэлийн тэнгэр баганадсан барилгууд босохоор зураг төсөл нь аль хэдийнэ гарсан байдаг.

Олимпийн гудамжинд байгаа барилгуудаас хамгийн өвөрмөц загвартай, архитектурын цоо шинэ шийдэл авчирснаас гадна нэгэн хэвийн, энгийн бас уйтгартай гэгдэх хэв маягтай орон сууцны загварыг эвдэж чадсан цогцолбор бол бидний танилцуулж буй Олимпик Резиденс цогцолбор юм.  Энэхүү цогцолборын архитектур дизайныг өвөрмөц, содон барилгуудаараа дэлхийд алдартай Финландын Voodoo Associates архитектурын компани хийжээ. Тэд 20 гаруй жилийн хугацаанд Ази болон Европт маш олон төрлийн орон сууц, худалдаа үйлчилгээний төвүүдийг барьсан туршлагатай бөгөөд Монголд өмнө нь Нүхт Виллаж төсөл дээр мөн ажилласан юм. 

Үнэ цэнэтэй бүхнийг нэг дор цогцлоосон Олимпик Резиденс (фото 1)

Олимпик Резиденс нь нийт 16 давхар барилга бөгөөд 5-16 давхарт нь тансаг зэрэглэлийн 99 айлын орон сууц бий. Тус барилгын өвөрмөц дизайныг бүрдүүлж байгаа гурвалж хэлбэрийн шаталсан байрлал нь 11-16 давхар хүртэлх пентхауснуудад үнэгүй дагалдан ирж буй 80-246 м2 хүртэлх хэмжээтэй гаднах талбай юм. Хүүхдийн тоглоомын талбай болгон ашиглах боломжтой энэхүү тагтнаас орчныг харвал урд зүгийн үзүүрт Богд Хан уул, Зайсан толгой, хойд зүгт Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөө, Сүхбаатарын талбай, төрийн ордон их хотын өндөр цамхагууд, баруун талд Үндэсний соёл амралтын хүрээлэн болон олон улсын сүлжээ Шангри-Ла зочид буудал байрлана. 

Тийм ч учраас хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд баригдаж буй Олимпик Резиденс цогцолбор нь 1-4 давхартаа консьержийн үйлчилгээ, дэлхийн томоохон брэндүүдийн дэлгүүрүүд, дээд зэрэглэлийн ресторан, кофе шоп, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдад зориулсан лоунж зэрэг хүний тав тухтай байдалд хэрэгтэй бүх зүйлсийг нэг дор хослуулжээ.  

Энэхүү төсөл нь 2013 онд Ази Номхон Далайн Үл Хөдлөх Хөрөнгийн "Шилдэг Барилга" шагналыг анх удаа Монгол улсаас хүртсэн юм. Олимпик Резиденс цогцолбор нь долоон баллын хүчтэй газар хөдлөлтөнд тэсвэртэй, урт удаан хугацаанд тэсвэртэй, бат бэх байдал, өнгө үзэмжээ хадгалах өндөр чанарыг эрхэмлэж сантехник, халаалт болон угсралтын бүх ажлыг Герман улсын материал, технологи болон мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлжээ.

"Олимпик Резиденс цогцолборын интерьер дизайныг Английн Rive Gauche компанийн дизайнер Николас Роу гаргасан юм. Тэрээр Лондонгийн алдарт "One Hyde Park" төслийн дизайныг хариуцан ажиллаж байсан туршлагатай. Тийм ч учраас бид худалдан авагчиддаа зориулж Улаанбаатар хотын бүх л шилдэг үзэмжийг нэг дороос харж болох архитектур дизайн гаргаад зогсохгүй хамгийн орчин үеийн шинэлэг интерьер дизайныг түүний уран гараар хийлгэсэн юм. Одоо манай цогцолборын дуплекс байрнуудаас нэг л үлдсэн бөгөөд хоёр пентхаус, 18 орон сууц (85-459 м2) үлдсэн байгаа" хэмээн Монголиан Пропертис компанийн Олон Нийттэй Харилцах Албаны захирал Г.Батзул хэллээ.  

Үнэ цэнэтэй бүхнийг нэг дор цогцлоосон Олимпик Резиденс (фото 2)

Үнэхээр тус цогцолборын загварын байранд зочлоход ирээдүйн хамгийн үнэ цэнэтэй байршилд зогсож байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Өрөөнүүд тэр чигтээ цонхоор хүрээлэгдсэн боловч нарны хэт ягаан туяанаас хамгаалах "Low-E" шилтэй тул маш тухтай орчин бий болж байв. Түүнчлэн оршин суугчид нь гэрийнхээ агаар сэлгэлт, халаалт, гэрэлтүүлэг болон бүх цахилгаан хэрэгслийг интернэт холболтоор удирдах боломжтой бөгөөд үүнд зориулж дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох Samsung брэндийн гэр автоматжуулалтын ухаалаг систем суурилуулжээ. 

Хотын төвийн үнэ цэнэтэй байршил, тав тух, тохилог орчин бүрдсэн Олимпик Резиденс цогцолбороос гадаадад оршин суудаг Монголчууд болон гадны иргэд байр худалдаж авах боломжтой бөгөөд одоогийн байдлаар маш өндөр боловсролтой, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хүмүүс энд үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Та мөн Монголиан Пропертис компанийн Олимпик Резиденс цогцолборт үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар сонирхож байвал загварын байранд нь зочлон, танд санал болгож буй үнэ цэнэтэй зүйлстэй өөрийн биеэр танилцаарай. 

Олимпик Резиденс
Холбоо барих хаяг:
Бизнес Хөгжлийн Ерөнхий Менежер Г.Гэрэлмаа - 99079785
Олон Нийттэй Харилцах Албаны Захирал Г.Батзул - 99075797
Маркетинг, Борлуулалтын Менежер Э.Оюундарь - 99005969
Бизнес Хөгжлийн Мэргэжилтэн П.Хангал - 99906977

 

цааш үзэх