Интерьер дизайныг тав тухтай болгодог 3 хүчин зүйл: Хивс, хөшиг, ханын цаас
Гэр, оффисын дотоод заслын амин сүнс болсон хэсгүүдийг хэрхэн тохижуулах вэ?
Орчин тойрныг илүү дулаан уур амьсгалтай болгож, дуу тусгаарлах тустай хивс, дорож, цонхон хэсэгт өнгө нэмж цэлгэр харагдуулах хөшиг, мөн өрөөний ерөнхий шинж байдлыг тодорхойлж, характер оруулах ханын цаас бол ая тухтай интерьер дизайн бүрдүүлэх чухал хүчин зүйлс билээ. Өрөөнд ороход л цуурайтах нь холгүй хөндий мэдрэмж зүгээр ч нэг төрдөггүй бөгөөд хивс, хөшиг, ханын цаасны аль нэг нь байхгүй, эсвэл оновчгүй сонголт хийснээс ихээхэн шалтгаалдаг юм. Мөн дан ганц гэрийн тав тух ч гэлтгүй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг оффисын тохижилт дээр ч гэсэн энэхүү зүй тогтол үйлчилдэг.
Тэгвэл бид сүүлийн үед интерьерийн салбарт давамгайлж буй чиг хандлагад суурилан ямар ч стиль сонирхдог хүнд таалагдахуйц тавлаг шийдлийг санал болгож байна. Ингэхдээ дэлхийн шилдгүүдийн нэгт ордог Японы 100 жилийн түүхт дотоод засал, чимэглэлийн Toli брэндийн бүтээгдэхүүнийг онцоллоо. Тус брэнд нь монгол хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүрдэг бөгөөд чанар, шинэлэг технологи, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, эрүүл мэндэд ээлтэй органик байдал гэхчлэн үзүүлэлтүүдэд нийцдэг нь бусдаас давуу болгодог билээ.
Хивс болон дорож
Toli брэнд гэрийн зориулалттай зөөлөн үстэй, зөөхөд болон цэвэрлэхэд хялбар, үс унаж тоосонцор үүсгэдэггүй хивс санал болгодог. Түүнчлэн оффис, олон нийтийн газруудад тохиромжтой угсардаг болон рулонон дорож ч мөн үйлдвэрлэдэг билээ.
Давуу талууд
1. Toli нь ус, тосонд тэсвэртэй болгодог тусгай нано технологийн дагуу хивс, дорожны гадаргуугаа хийдэг. Тиймээс аливаа бохирдол үүссэний дараа хурдан хугацаанд цэвэрлэсэн тохиолдолд толбо үүсэхгүй, яг л анхны дүр төрхөө хадгална.
2. Тус брэнд нь нягтаршил өндөртэй, бат бөх BCF нейлон ашигладаг ба бусад өргөн хэрэглэгддэг полиэстер, полипропилен материалтай харьцуулахад хоёр дахин удаан эдэлгээтэйд тооцогддог билээ. Toli брэнд танд урт удаан эдэлгээ, өндөр чанарыг амлаж байна.
3. Хивс, дорож нь эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүйг батлах Green Label Plus тэмдэглэгээтэй. АНУ-ын Хивс болон дорожны институтээс олгодог энэхүү тэмдэглэгээ бүхий аливаа бүтээгдэхүүн химийн хорт бодис ялгаруулах түвшнээрээ хамгийн багад тооцогддог, мөн дотор орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлдөггүй гэдгийг илтгэдэг юм.
4. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн. Toli брэнд нь дахин боловсруулсан технологи ашигладгаас гадна, хаягдлын хэмжээ болон тээвэрлэлт, үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ Японы Ногоон худалдан авалтын тухай хуульд нийцдэг.
Бүх төрлийн интерьер дизайнд нийцэх загварууд
Сонгодог шаргал, гүн цэнхэр өнгөтэй хивснээс эхлэн гантиг чулуу, байгалийн ногоон зүлэг мэт харагдах гурван хэмжээст хээтэй гэхчлэн маш олон төрлийн сонголтууд санал болгож байна.
Ханын цаас
Toli брэнд нь бүтэц, өнгө үзэмж, давуу талын хувьд өөрсдийн гэсэн онцлогтой Vs Standard, Power 1000, Wen Lux төрлийн ханын цаасыг санал болгож байна.
Давуу талууд
1. Толбо, бохирдолд тэсвэртэй гадаргуу. Toli-гийн ханын цаас толбоны эсрэг үзүүлэлтээрээ 4-5 дугаар зэрэглэлд буюу маш сайн ангилалд багтдаг. Бохирдол гэдгээр ус болон тосон бүтэцтэй бүх төрлийн шингэнээс гадна тамхины утаанаас үүдсэн өнгө алдалтыг хүртэл ойлгож болно.
2. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Тус ханын цаас нь нян үржих нөхцлийг дарангуйлдгаас гадна гадаргууд тогтсон вирус, харшил үүсгэгч тоосонцрын хэмжээг бууруулдаг гэдгээрээ онцлог. Тиймээс унтлагын болон хүүхдийн өрөө шиг зайлшгүй цэвэр цэмцгэр байдлыг нь хадгалах хэрэгтэй орчинд нэн тохиромжтой юм.
3. Цэмцгэр мэдрэмж. Тус ханын цаас нь таагүй үнэрийн нэгдлүүдийг өөртөө шингээн авснаар үнэр дарагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг.
4. Чанарын баталгаа. “Stain resistant & durable” төрөлд хамаардаг тул энгийн винилл материалтай ханын цаастай харьцуулахад самардалт, цохилт зэрэг гаднын нөлөөнд илүү тэсвэртэй байдаг нь туршилтаар батлагдсан.
Ямар ханын цаас сонгох вэ?
Та Toli брэндээс 2023 оны чиг хандлагад багтсан гүн ногоон өнгөтэй, эсвэл таван одтой зочид буудлын дотоод засалд нийцдэг саармаг, мөн ретро, богем, модерн гээд маш олон төрлөөс сонголтоо хийн хэрэгцээндээ нийцүүлэх боломжтой.
Хөшиг болон тюль
Toli брэндэд гэр ахуйн болон олон нийтийн үйлчилгээний газрын алинд ч суурилуулах боломжтой хөшиг болон тюль бий. Fuful хэмээн нэрлэгддэг эдгээр хөшиг, тюль нь Японы интерьерийн холбооноос зургаан төрлийн ангиллын тусгай тэмдэгтэй билээ. Тэмдэг бүр тухайн бүтээгдэхүүний давуу тал, ноу-хауг илтгэдэг юм.
Давуу талууд
1. Toli-гийн хөшиг, тюлийг хийхэд ашигладаг утас нь нарны гэрлийг сарниулж, улмаар нарны хэт ягаан туяаг саармагжуулдаг. Ингэснээр цонхоор орж ирэх хэт ягаан туяанаас үүдэж тавилга, шал гандаж өнгө алдахаас сэргийлнэ. Мөн энэхүү утас нь өрөөний хэмийг зохистой хэмжээнд барьдаг.
2. Хөшгөнд оруулж өгсөн тусгай бүрээс нь дуу чимээ тусгаарлах зориулалттай. Гэрийн тэжээвэр нохойн хуцах дуу, төгөлдөр хуурын дуугаралт гэхчлэн үечлэл өндөртэй чимээг маш сайн тусгаарладаг.
3. Энэхүү бүтээгдэхүүн нь Японы интерьерийн холбооноос Галын албаны тухай хуульд заасны дагуу явуулдаг галд тэсвэртэй эсэх шалгалтыг давсан болно.
4. Гэрийн нөхцөлд угаалгын машинд угааж цэвэрлэх боломжтой нь цаг болон санхүүд хэмнэлттэй.
2023 онд давамгайлах хөшигний чиг хандлага
Мэдээж хэрэг сонгодог beige, шаргал өнгийн хөшиг моданд хэвээр үлдэж харин бүхэлдээ цагаан шийдэл анхаарлын төвөөс гарж байна. Үүний оронд интерьер дизайнерууд цагаан өнгийг нил ягаан, лайм ногоон зэрэг туяатай хослуулахыг зөвлөжээ. Түүнчлэн хөшиг, тюлиэ ханын цаасны өнгөтэй уусган тохижуулах аргачлал 2023 онд давамгайлах болно.
TOLI Brand Mongolia
Хаяг: Polaris Department Store, 3-р давхарт Толи шоурүүм /Мишээл Экспогийн хойд талд/
Утас: 7771-6666, 8023-5555
Facebook: TOLI Brand Mongolia
Instagram: @tolibrandmongolia