Хайх

Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд

Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд

1920-1950 онуудад зохион бүтээгдэж байсан алдартай сандлууд

Text: Buro.Mongolia


Хэрэв та яг одоо хэн нэгэн алдартай загварын блогер, редакторын Instagram хуудсаар зочилбол тэд загварлаг хувцаслалтаа харуулахын зэрэгцээ ямар нэгэн өвөрмөц бөгөөд "алдартай" сандлын дэргэд зогсож, аль эсвэл сууж буйг харах болно. V хэлбэрийн хөлтэй, сийрсэн суудал бүхий сандал, төмөр суурьтай арьсан сандал гээд эдгээр нь бүгд 1920-1950 онуудад зохион бүтээгдэж байсан алдартай загварууд бөгөөд интерьерд загварлаг уур амьсгал нэмэхийн зэрэгцээ загварын салбарынхны хамгийн дуртай аксесуарын нэгээр нэрлэгдэх болжээ.

Хачирхалтай санагдаж болох ч зарим блогерууд алдартай дизайнтай сандал гэртээ байрлуулах нь сайн чанарын арьсан гар цүнх худалдан авахтай ижил түвшний хөрөнгө оруулалт хэмээн үзэж байгаа юм. Брэндүүд ч мөн уг жишгийг дагаж сурталчилгааны зураг авалтдаа алдартай сандлууд ашиглах болжээ. Ингээд загварын салбарын шинэ аксесуараар нэрлэгдээд буй алдартай сандлуудтай танилцана уу.

Пьер Жаннерийн "Чандигар" сандал

Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 1)
Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 2)

Midcentury буюу 20-р зууны дундад үеийн дизайны гол төлөөлөл, алдарт дизайнер Пьер Жаннер алдарт "Чандигар" сандлаа 1950-иад онд зохион бүтээсэн юм. Тэрээр энэхүү сандлаа зохион бүтээхдээ хүн бүрт тухтай сандал хэрэгтэй хэмээх бодолдоо хөтлөгдөн бүтээж байжээ. Харин 2017 онд дизайнер Аксел Вервордт, Жосеф Диранд нарын ачаар эргэн тренд болсон ба Кортни Кардашьян, София Рое, Рози Хантингтон-Уайтли, Кристи Тайлор нарын гэрийн гол аксесуарын нэгээр тодорчээ.

Чарльз ба Рэй Имc нарын модон лаунж сандал

Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 3)
Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 4)

Алдарт тавилгын дизайнерууд болох Чарльз ба Рэй Имc нарын 1940-өөд онд бүтээсэн модон лаунж сандал нь өнгөрсөн зууны шилдэг дизайны бүтээлээр нэрлэгддэг. Модерн атлаа 20-р зууны дундад үеийн дизайны хэв маягийг шингээсэн уг сандал Jaggar брэндийн сурталчилгааны гол дүрээр тодорсон байгаа.

Март Стемийн "S34" сандал

Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 5)
Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 6)

Данийн архитектор Mарт Стем ган төмөр суурь, арьсан суудал бүхий "S34" сандлаа 1926 онд бүтээсэн байна. "S34" сандал нь тавилгын дизайнд шинэчлэлт хийсэн бүтээлийн нэгээр нэрлэгддэг. Учир нь тухайн үед ган төмрийг тавилга зохион бүтээхэд тийм ч их хэрэглэдэггүй байжээ. Харин 2020 онд энэхүү сандал C/MEO COLLECTIVE брэндийн сурталчилгаанд тоглосон юм.

Ханс Вегнерийн "Flag Halyard" сандал

Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 7)
Загварын салбарын шинэ аксесуар: Aлдартай сандлууд (фото 8)

Далайн эрэг дээр биеэ шарж хэвтэхэд зориулагдсан гэлтэй гоёмсог сандлыг өмнө нь хэд, хэдэн удаа харсан болов уу. Учир нь энэхүү сандал Рози Хантингтон-Уайтли, Перниль Тейсбек зэрэг бидний дуртай загварын блогеруудын гэрийг чимдэг байгаа. Дизайнер Ханс Вегнер "Flag Halyard" сандлаа 1940 онд бүтээсэн ба энэ загвар нь ямар ч интерьерд зохидог давуу талтай.

цааш үзэх