Хайх

Заха Хадидын  хамгийн сүүлийн бүтээл Миланд дэлгэгдлээ

Заха Хадидын хамгийн сүүлийн бүтээл Миланд дэлгэгдлээ

Sawaya & Moroni-д зориулсан

Text: Б.Амина


Зураг: Sawaya & Moroni

Италийн Sawaya & Moroni брэндийн 2016 оны цуглуулгад зориулан бүтээсэн гоёмсог дизайнтай ширээ Заха Хадидын сүүлийн бүтээл боллоо

Жан Нувел, Заха Хадид, Массимилиано Фукзас зэрэг алдарт архитекторуудтай хамтран ажилладаг Sawaya & Moroni брэнд iSaloni Миланы дизайны долоо хоногийн үеэр Mew нэртэй ширээгээ танилцууллаа. Тус ширээ домогт архитектор Заха Хадид таалал төгсөхөөсөө өмнө бүтээсэн хамгийн сүүлийн дизайны ажил болсон байна.

Өндөр нягтаршил бүхий полиуретан ашиглан бүтээсэн энэхүү гоёмсог ширээг анх харахад л Заха Хадидын хэв маяг бүрэн мэдрэгдэнэ. Ширээ нумарсан хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд бие, биедээ ууссан мэт нэгдэж, ямар ч хурц өнцөггүй, мөлгөр гадаргуутай. Мew нэртэй энэ ширээ тод улаан, хар болон цагаан гэсэн гурван өнгөний сонголттой гарчээ.

цааш үзэх