Хайх

Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр

Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр

Text: Buro.Mongolia


Өчигдөр орой Лондонд Зак Снайдерын бүтээсэн Batman, Superman хоёрын адал явдалт киноны нээлт боллоо. Нээлтэнд Бен Аффлек хүрэлцэн ирсэн ба тэрээр гол дүрийн нэгийг, зүгээр ч нэг дүр бус Batman-ы дүрийг бүтээсэн юм

Брюссельд болсон харамсалтай үйл явдлын дараа Batman vs Superman киноны улаан хивсний ёслол хойшлогдоод байсан билээ. Тэгэхдээ бүх зүйл хяналтанд эргэн орсон тул улаан хивсэн дээгүүр зочид тайван алхлаа. Тус кинонд Бен Аффлекийн эсрэг дүрд Хенри Кавилл Superman-ы дүрийг бүтээн тоглосон юм. Бен Аффлек болон Хенри Кавилл нар улаан хивсэн дээр Жесси Айзенберг, Гали Годот, Ами Адамс нартай хамт явжээ.
Зак Снайдерын кино хэвлэлийн бага хурлын дараа тийм ч эерэг үнэлгээ аваагүй ч бид энэ киног хэр сонирхолтой болсныг удахгүй, дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотноо  гарч эхлэхэд нь мэдэх болно.

Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр (фото 1)Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр (фото 2)Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр (фото 3)Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр (фото 4)Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр (фото 5)Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр (фото 6)Бен Аффлек Batman vs Superman киноны нээлтэн дээр (фото 7)

цааш үзэх