Buro 24/7 дижитал сэтгүүлийн олон улс дахь бүх салбарыг хамарсан анхны хурал Сингапурт боллоо
Төрсөн өдрийн мэнд Buro 24/7 Singapore
Сингапурын Бюро 24/7 дижитал сэтгүүл нээлтээ хийгээд дөнгөж нэг жил болж байгаа ч маш их зүйлийг амжуулжээ. Жишээ нь тэд pop-up дэлгүүр нээж, Бали болон Непалд шинэ төсөл санаачилсан байна. Энэхүү үйл явдлаар дүүрэн нэг жилийн ойдоо зориулж тэд "Buro 24/7 Digital Awards" шагнал гардуулах ёслол зохион байгуулсан юм. Тэд уг шагналыг Сингапурын интернэт орчинд хамгийн нөлөө бүхий загварлаг хүмүүст гардуулсан байна. Бюро 24/7 сэтгүүлийн хамгийн анхны шагналын эздээр жүжигчин Оон Шу Ан, хөгжмийн зохиолч, дуучин Натан Хортон болон DJ Табита Наузер нар шалгарсан юм.
Сингапурын үндэсний галерейд уржигдар зохион байгуулагдсан ёслолын ажиллагаанд төслийн үүсгэн байгуулагч Мирослава Дума, Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, загварын редактор Ө.Тодгэрэл болон Бюро 24/7-гийн бусад бүх салбарын төлөөлөгчид оролцлоо. Редакторууд Бюро-гийн анхны олон улсын хуралд суусны дараа Artemis Grill ресторанд үдийн зоог барьж, хурлын үр дүнгийн талаар хэлэлцэн, туршлага солилцжээ.
Халуун дулаан, найрсаг уур амьсгалтай болж өнгөрсөн чуулган уулзалтын үеэр оролцогчид юуны түрүүнд Бюро 24/7 төслийн олон улсын байр суурийг улам ихээр бэхжүүлж, үүнийхээ ачаар тухайн орны авьяас чадварыг дэлхийд мөн дэлхийн хөгжлийг тухайн орон руу нэвтрүүлэх зорилгоор цаашид ажиллах болохоо онцоллоо.