Chanel Haute Couture хавар-зун 2016 шоуны зочид
Алдартнууд
Chanel загварын шоуны тайз засалт үргэлж онцгой уран сайхны элемент болдог. Нисэх онгоцны буудал, супермаркет, казино гээд тэд өвөрмөц орчинг бүрдүүлдэг билээ. Загварын шоуны өмнө бүгд л "Энэ удаад маэстро Карл юу сэтгэсэн бол?" хэмээн гайхширдаг.
Карл энэ удаагийн шоундаа улирал, цаг агаарын байрыг солихоор шийдэн нэгдүгээр сарын жиндүү Парист зуны нарлаг өдөр мэт паркийг бий болгожээ. Парисын бүүдгэр тэнгэрийг цэлмэг болгож, харин Гран-Палегийн бетонон шалыг засч, тэгшилсэн ногоон зүлгээр хучсан байна.
Chanel Haute Couture загварын шоуны бас нэгэн анхаарал татах зүйл нь мэдээж зочид. Зочдын дунд Дайан Крюгер, Анна Винтур, Шарлотта Ле Бон болон Кара Делевинь болон бусад алдартнууд цугларчээ. Делевинь мөн өөрийн шинэ найз болох нохойгоо дагуулан очлоо. Карагийн нохой Карлын алдарт Шупетт мууртай эвтэй байсан гэж найдъя.