Хайх

Daily Fashion Los Angeles 2017 шагнал гардуулах ёслолын зочид

Daily Fashion Los Angeles 2017 шагнал гардуулах ёслолын зочид

Хейли Болдуин, Эштон Кутчер ба Ким Кардашьян

Text: Buro.Mongolia


Зураг:

Лос-Анжелес хотын Sunset Tower зочид буудалд дөрөвдүгээр сарын 2-нд Daily Fashion Los Angeles 2017 шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэхүү ёслолоос Холливүүд дахь загварын ертөнцийн хамгийн авьяаслаг, амжилттай хүмүүс шагнал хүртсэн байна.

Дуучин Ник Жонасын хөтөлсөн ёслолын арга хэмжээнд Хейли Болдуин, Пэрис Жексон, Ким Кардашьян, загвар өмсөгч Лили Дональдсон, блогер Сазан Хендрикс, Аманда Стил, дизайнер Рэйчел Рой, дуучин Ферги, Иоланда Хадид, Эштон Кутчер, жүжигчин Эрик Рутерфорд, Жасмин Сандерс Сэм Эванс, Ники Минаж зэрэг Холливүүдын хамгийн загварлаг одууд цугларчээ.

Daily Fashion Los Angeles 2017 шагнал гардуулах ёслолын зочид (фото 1)Daily Fashion Los Angeles 2017 шагнал гардуулах ёслолын зочид (фото 2)Daily Fashion Los Angeles 2017 шагнал гардуулах ёслолын зочид (фото 3)

Daily Fashion Los Angeles 2017 шагнал гардуулах ёслолоос доорх хүмүүс шагнал авсан байна:

"Оны онцлох дизайнерын гараа" - Жижи Хадид ба Tommy Hilfiger брэндийн хамтарсан төсөл

"Загварын үймээн дэгдээгч" - Ники Минаж

"Оны онцлох модель" - Стелла Максвелл

"Оны онцлох ээж" - Иоланда Хадид

"Шинэ авьяас" - Пэрис Жексон

"Оны онцлох бүтээлч хүн" - зурагчин Мерт Алас

цааш үзэх